Аравдугаар сарын 7-ны өглөөнөөс эхлээд зарим автобус компани сул зогсолт хийж, иргэдийг бухимдуулсан. Тэгвэл удаа дараа ажил хаялт зарлаж, иргэдийг хохироож буй компаниудаас гэрээгээ цуцлах шийдвэрийг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэжээ.
Өчигдөр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлэх ёстой 1050 автобусны 40 хүрэхгүй хувь нь үйлчилгээнд гарчээ. Харин үлдсэн автобусууд сул зогсолт нэрээр ажил тасалж иргэдийг хохироосон гэдгийг нийслэлээс мэдээллээ.
Удаа дараа ажил хаялт хийхээ зарладаг, гэнэт сул зогсолт хийдэг компаниудын гэрээг цуцалж дараагийн компанийг сонгон шалгаруулах болно гэдгийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа мэдээллээ.
Нийслэлийн нийтийн тээвэрт гэрээгээр 21 аж ахуйн нэгж ажилладаг бөгөөд шинээр гэрээ байгуулах хүсэлтээ илэрхийлсэн олон газар байгаа гэдгийг ч тэрээр онцолсон юм.
Өнөө өглөө сул зогсолт хийсэн “Тэнүүн огоо”, “Тэнүүн дэлгэр” компаниуд мэдээлэл хийж, өнөөдрөөс иргэдэд хэвийн үйлчлэх болсон талаараа мэдээлсэн. Тэд хотын удирдлагууд санхүүжилтийг шийдвэрлэж өгнө гэсэн учраас ийнхүү ажилдаа орж байгаагаа дуулгасан.
Сул зогсолт хийх шалтгаан нь “Улаанбаатар смарт карт” компани орлогыг цаг тухайд нь олгодоггүйн улмаас цалин тавих байтугай түлшний мөнгөгүй болсонтой холбоотой.
Харин НЗД-ын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэлэхдээ,
-Өнгөрсөн хугацаанд 10 тэрбум 398 сая 574 мянган төгрөгийн орлогыг автобус баазуудад хуваарилсан. Дээр нь нэмээд “Улаанбаатар смарт карт” компани нэг тэрбум орчим төгрөгийг өөрсдөө гарган автобус компаниудад илүү хуваарилалт хийж байна. Бэлэн мөнгөний орлогыг нэг бүрчлэн тоолдог учраас 2-3 хоног зарцуулдаг.
Дээр нь Улаанбаатар смарт карт компани нийслэлийн удирдлагатай нийлж мөнгө угааж буй мэт мэдээлэл гараад байна. Солонгосын Сөүл хот Улаанбаатар хотын хамтын ажиллагааны хүрээнд бүх санхүүжилтийг солонгосын талаас гаргаж энэ компанийг байгуулсан. Өөрөөр хэлбэл, солонгосын талаас 14 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Манайх хөрөнгө оруулалт хийгээгүй ч 24 хувийг нь эзэмшдэг. Ашигтай ажиллаад эхэлбэл 24 хувийн ашиг авна” гэсэн тайлбарыг өглөө.