УИХ-ын гишүүд энэ оны төсвийг хоёр дахь удаа тодотгож байна. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын зардлыг танасан нь олон гишүүний анхаарлыг татлаа. Ялангуяа эмэгтэй гишүүд үүнд ихээхэн шүүмжлэлтэй хандлаа.
Хачирхалтай нь 2015 оны төсвийг тодотгох үеэр Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба чуулганы танхимд хүрэлцэн ирсэнгүй. Түүнийг орлон ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг чуулганд оролцож байна. үүнд нь ихээхэн бухимдсан УИХ-ын гишүүн С.Батцогт “Хамгийн баларсан яам бол Эрүүл мэндийн яам. Сайд нь хэрэг болохоор алга болчихдог. Хаана яваа юм. Би удахгүй Эрүүл мэндийн сайдыг огцруулахаар тогтоолын төслөө өөрөө өргөн барина. Эмийн төсөв танасан нь сайдынх нь хариуцлагүй байдал. Өмнөх сайд нь ч мөн олдоггүй байсан. Нэг яамыг улс төрийн нэг намд өгсний уршиг энэ” гэсэн юм.