Японы урсгал дансны ашиг наймдугаар сард 1.65 их наяд иенд хүрч, 14 дэх сардаа ашигтай гарлаа.
Ийнхүү худалдааны голлох үзүүлэлт шинжээчдийн таамгаас өндөр гарахад иенийн ханш суларч, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь голчлон нөлөөлсөн гэж тус улсын Сангийн яамнаас онцолж байна.
Салбараар нь ангилж харвал наймдугаар сард Японыг зорьж ирэх гадаадын жуулчдын тоо огцом нэмэгдсэн төдийгүй улмаар аялал, жуулчлалын салбарын ашиг дээд хэмжээндээ хүрч, ерөнхий үзүүлэлтээ дэмжжээ.
Үүний зэрэгцээ Японы машин, тоног төхөөрөмжийн захиалга есдүгээр сард 5.7 хувиар буурлаа. Энэ нь бизнес эрхлэгчдийн хөрөнгийн зарцуулалт бодлого тодорхойлогчдын таамагт хүрэхгүй байгааг илтгэсэн тааруу үзүүлэлт болжээ.
Тиймээс Японы Засгийн газрын зүгээс эдийн засгийг дэмжих арга хэмжээгээ тэлж магадгүй гэсэн хүлээлт зах зээлд бий болоод байгаа юм.