Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийг нурах аюултай хэмээн Мэргэжлийн хяналтын газраас хоёр жилийн өмнө хаасан. Сургуулийн шинэ байрыг Засгийн газраас Концессийн гэрээгээр барих шийдвэр гаргасан аж. Гэвч тендерт ялсан эхний компани санхүүжүүлэх боломжгүй гэдгээ мэдэгджээ.
Одоо Нийслэлийн өмчийн газар акт үйлдэн, хуучин сургуулийг өмчөөсөө хасах ёстой юм байна. Энэ шат дамжлагад хугацаа шаардлагатайг Боловсролын сайд Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болдод учирлав. Шинэ сургуулийг бариулахаар хоёр дахь удаа тендер зарласан бөгөөд шалгарсан компани нь хашаагаа хатгасан, ажлаа эхлэхэд бэлэн болсныг ч дуулгалаа. Ингээд ирэх онд тус сургуулийн 3000 хүүхэд шинэ сургуультай болох юм байна.