Өнгөрсөн есдүгээр сард Apple үйл ажиллагааны үеэр Facebook компани watchOS үйлдлийн системтэй ухаалаг цагт зориулсан Messenger аппликейшнийг тун удахгүй хэрэглээнд нэвтрүүлнэ гэж амласан.
Тэгвэл өчигдөр Facebook watchOS үйлдлийн системтэй ухаалаг цагт зориулсан аппликейшнээ хэрэглээнд нэвтрүүллээ. watchOS2 үйлдлийн систем дээр ажиллах энэ аппликейшн цагны бяцхан дэлгэцэд яг тохирно.
Гэхдээ хэрэглэгчид компьютер, гар утас дээр ашигладаг шиг бүрэн хэмжээний хариу бичиж чадахгүй. Харин оронд нь таалагдлаа, төрөл бүрийн эможи ашиглах хийгээд өөрийн байршлыг явуулах, урьдчилан бэлтгэсэн хариултуудаас сонгож, дуут зурвас илгээж болох аж.
Хэдийгээр Facebook-ийн хөдөлгөөнт бяцхан зургууд, GIF өргөтгөлтэй файлуудыг хүлээж авах боловч цагны дэлгэц дээр хөдөлгөөнгүй харагдана.