Америкийн тансаг их дэлгүүр Neiman Marcus 2015 оны баярын улирлын цувралдаа тун онцгой Мустанг багтаажээ. Группийн тансаг лого, өнгөний сонголтоос гадна доторх эд ангийг нь бүгдийг захиалгаар үйлдвэрлэсэн юм байна.
Ердөө 100 ширхгийг үйлдвэрлэх энэ машин 95,000 ам. доллар бөгөөд 5,0 литрийн багтаамжтай Ford V8 хөдөлгүүр, 2,3 литрийн багтаамжтай шахагчтай учир 700 морины хүчтэй, 3,5 секундэд 100 км/цаг хурдлах чадалтай болжээ.
Түүнчлэн хөх, цагаан өнгө хослуулан будсан машины 20 инчийн дугуй харц булаахаас өөр “ажилгүй”. Дотор засал нь мөн Neiman Marcus-ын лого бүхий түшлэг, суудлын бүрээс, шалавчтай.
Хэрвээ энэ машиныг худалдан авбал Ford-ын тусгай сургалтад хоёр өдөр суух эрхийг дагалдуулах юм байна. Мэдээж хэрэг 190,000,000 төгрөгөөр машин авч байгаа хүн сайн барьдаг байх хэрэгтэй биз дээ.