Ирэх жилийн төсвийн төсөл бэлэн болсон талаар ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев мэдэгдлээ. Оросын эсрэг хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг цуцлахгүй гэдэг дээр тулгуурлан зохиогчид төслийг боловсруулсан аж. Хэдий тийм ч нийгмийн халамжтай холбоотой зардлыг буруулахгүй юм байна. Тэр ч бүү хэл хоёрдугаар сарын 1 гэхэд тэтгэврийг нэмэгдүүлэхээр төсөлд тусгажээ.
Хасахгүй өөр нэг зардал бол импортыг орлох ажил. “Олон салбар хүндрэлтэй тулгарч байна. Ийм үед бодитойгоор хөгжиж байгаа салбар бол манай хөдөө аж ахуй. Тиймээс бид сүүлийн үед хийгдсэн бүх ажлаа хадгалан үлдэх ёстой” хэмээн Д.Медведев онцоллоо. Тиймээс хөдөө аж ахуйн салбараа дэмжихэд 230 тэрбум рублийг төсөвлөжээ.
Төслийг бүрдүүлэхэд гурван зарчмыг баримталсан бөгөөд бодит салбараа дэмжих, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн халамжийг оновчтой болгох зэрэг аж. Зарим нэгэн санхүүгийн шийдвэр салбаруудад хүнд тусах хэдий ч дархлаатай салбарын нэг бол батлан хамгаалахын зардал юм. Энэ зардлыг 165 тэрбум рублиэр өсгөх шийдвэрт хүрсэн байна.
10 тэрбум рублийг Аугаа их эх орны дайны ахмад дайчдад зориулан төсөвлөсөн бөгөөд энэ хөрөнгөөр тэднийг байраар хангах аж.
Эдийн засгийн хөгжлийн сайд А.Улюкаевын үзэж буйгаар “Инфляци удааширч эхлэнэ. Үүнтэй холбоотойгоор хэрэглээний үнэ 2016 онд хоёр дахин буурах хүлээлт үүссэн” хэмээжээ.
Зах зээл тогтворгүй, тодорхойгүй байгаа үед Оросын төсвийг хоёр их наяд рублийн алдагдалтай байхаар боловсруулжээ. Гэхдээ энэ алдагдлыг нөөцийн сангаас нөхөх юм байна. Үүнтэй зэрэгцээд хоёр ч шинэ сан бий болгох бөгөөд нэг нь эдийн засгийн салбаруудыг дэмжихэд чиглэсэн аж. Энэ санд нийтдээ 150 тэрбум рублийг төвлөрүүлэх юм байна.
Тэтгэврийн даатгалын хуримтлал үүсгэхэд чиглэсэн орлогыг зогсоосныг цааш үргэлжлүүлэх замаар хоёр дахь санг үүсгэх гэнэ. Энэ сангийн нийт хөрөнгө 342.2 тэрбум рубль бөгөөд хөрөнгийг шаардлагатай гэж үзсэн тохиолдолд ашиглахаар төсөлд тусгажээ.
Төсвийн төслийг аравдугаар сарын 25-нд Төрийн Думд хэлэлцүүлэхээр шилжүүлэх аж.
Эх сурвалж: Vesti.ru