Дэлхийн Универсиад наадмын хүрэл, Азийн Наадмын аварга, Азийн аварга ОУХМ Доржнямбуугийн Отгондалай дөнгөж сая эхний тулаанаа хийлээ.
Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөсөн юм. Өнөөдрийн учраа нь дэлхий аваргаас таван медаль хүртээд буй Италийн домогт Доменико Валентино байсан.
Д.Отгондалай тоглолтын эхнээс илүүрхэж шүүгчдээс 9:10, 9:10, 9:10 гэсэн оноо авлаа.
Хоёрдугаар үед хоёр боксчин эн тэнцүүхэн тоглолт үзүүлж шүүгчид 19:19, 18:20, 18:20 зааж манай боксчин илүү оноо авч чадсан.
Шийдвэрлэх үед 29:29, 27:30, 27:30 буюу онооны давамгайллаар Д.Отгондалай Италийн домогт боксчинг нутаг буцаалаа.
Доменико Валентиногийн хувьд сүүлийн арван жилийн хугацаанл анх удаа дэлхийн аваргаас хоосон хоцорлоо. Тэрбээр:
- 2005 онд хүрэл
- 2007 онд мөнгө
- 2009 онд алт
- 2011 онд хүрэл
- 2013 онд хүрэл медаль хүртээд байсан юм.