Саяхан Германы алдарт Volkswagen компанийн машинуудын ялгаруулж буй утааны хэмжээ өөрсдийнх нь тайлагнаж байснаас зөрж, томоохон машин үйлдвэрлэгч яагаад ингэж булхайцах болсон бэ? гэдэг том асуулт урган гарсан.
Азотын ислээс болж уушигны өвчинд өртөх магадлал өсдөг
Тэгвэл бодит амьдрал дээр зөвхөн VW-ын дизель хөдөлгүүртэй машин гэлтгүй өөр бусад томоохон авто машин үйлдвэрлэгчид ч гэсэн булхайцдаг болж таарав.
Guardian-д бичсэнээр Emissions Analytics-ийн сүүлийн үеийн судалгаагаар Mercedes Benz, Honda, Mazda болон Mitsubishi компаниудын үйлдвэрлэсэн дизель хөдөлгүүртэй машинуудын ялгаруулах утааны хэмжээ мөн л бодит амьдрал дээр тэс өөр гарсан гэжээ.
Жишээ нь Mercedes-Benz-ийн дизель хөдөлгүүртэй машинууд Европын холбооны Евро 6 стандартад заасан хэмжээнээс тав дахин их хэмжээний азотын исэл ялгаруулдаг аж.
Харин Honda-ийн машинууд энэ стандартаас даруй 2,6-6 дахин их хэмжээний азотын исэл ялгаруулж байгааг тогтоосон бол Mazda болон Mitsubishi-ийн машинууд Евро 6 стандартаас 3-3,4 дахин их хэмжээний азотын исэл ялгаруулдаг юм байна.
Гэхдээ эдгээр судалгааны дүн дээрх компаниудын эсрэг зарга үүсгэх шалтгаан биш аж. Учир нь Volkswagen утааны стандартад нийцүүлэхийн тулд тусгай төхөөрөмж машиндаа суурилуулсан бол энд дурдсан компаниуд тэгээгүй.
Харин гол асуудал нь энэ мэтчилэн компаниуд машин үйлдвэрлэхдээ стандарт зөрчсөн хэмжээний хорт утаа ялгаруулдаг чигээр нь хэрэглэгчдийн гарт хүргэж, байгаль орчинд учруулах хор хөнөөлийг нь зохиомлоор олон нийтэд мэдээлдэг зэрэг зүйлсийг зогсоох цаг нь болсон гэдгийг энэ хэргүүд харуулж байна.
Дэлхий агаарын бохирдлын чуулгын үеэр гаргасан нийтлэлд бичсэнээр азотын ислээс болж уушигны өвчинд өртөх магадлал өсөх бөгөөд ялангуяа бага насны хүүхдэд илүү нөлөөтэй гэжээ.