Энэ сарын сүүлээр болох Токиогийн авто үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн цоо шинэ, сонирхолтой хийгээд технологийн дэвшилд суурилсан бүтээгдэхүүнүүдийг танилцуулна.
Тэгвэл Mitsubishi компани eX гэх концепц загвараа танилцуулах аж. Өмнө нь бид та бүхэнд Nissan-ы битүү дэлгэц болсон концепцын тухай мэдээллийг хүргэж байсан бол одоо AR технологид суурилсан eX концепцыг сонирхуулах гэж байна.
Машины салхины шил нь AR технологийн ачаар жолоочид хэрэгтэй мэдээллийг харуулна. Ингэснээр жолооч урдах замаасаа хараа салгахгүй шаардлагатай мэдээллүүдээ авах аж.
Жишээ нь хаагуур эргэх, хэдэн метр үлдсэн зэргийг заах, ойр яваа машины зайг тодорхойлж, хэт ойртвол жолоочид анхааруулах, замын хажуу талд байх төрөл бүрийн тэмдэг тэмдэглэгээг зааварлах гэх мэт.
Гэхдээ зөвхөн төрөл бүрийн мэдээлэл харуулдаг салхины шилээр энэ машины давуу тал дуусахгүй. Мэдээллийн самбар нь үүлэн тооцоололд суурилан таны утастай холбогдох бөгөөд таны мэдээлэл үндэслэн дуртай дууг сонгож тоглуулах, эсвэл шаардлагатай үед өөрөө хөгжмөө унтраах гэх мэт горимтой.
Хамгийн гол нь энэ машин цахилгаан хөдөлгүүртэй аж. Их биеийн доод хэсэгт суурилуулсан батарей нь хос цахилгаан хөдөлгүүрийг нь ажиллуулах бөгөөд нэг удаа бүтэн цэнэглэхэд 400 км туулах чадалтай байх юм.