Өөрийнхөө зургийг дарах, сунжирсан урт панорама авах тийм хялбархан бүтэх зүйл биш. Хэдий халааснаасаа утсаа гаргаж ирээд л ганц товч дарах хэдий ч тогтвортой зураг авна гэдэг амаргүй.
Тэгвэл DJI компани бариад явахад эвтэйхэн, 4К чанартай бичлэг хийж чадах, өөр дээрээ тогтворжуулагчтай/gimbal/ Osmo гэдэг камер танилцууллаа. Харахад энгийн л нэг босоо камерын хөл шиг харагдах Osmo 12 мегапикселийн камертай бөгөөд гарнаас удирдах товчлууруудтай.
Бусад тогтворжуулагчийн нэгэн адил та гараа яаж ч хөдөлгөсөн камер яг л нэг чигтээ харсан хэвээр байх аж. Үүгээр зогсохгүй та өөрийнхөө утсыг ч энэ төхөөрөмжтэй холбож ямар зураг авч байгаа, ямар бичлэг хийж байгаа зэргээ хянах юм.
Тогтворжуулагчтай учир удаашруулсан бичлэг хийхэд тун тохиромжтой. Үнийн хувьд 650 ам. доллар бөгөөд энэ сарын 15-нд худалдаанд гарах аж.
Эх сурвалж: BBC