Физиологи болон анагаах ухааны энэ жилийн Нобелийн шагналыг Хятадын эм зүйч, Хятадын хятад эм эмнэлгийн судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх судлаач Юю Ту “Хумхаагийн эсрэг шинэ эмчилгээ” гэсэн судалгаагаараа хүртсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Хумхаа нь эртний итали хэлний "malaria” буюу “бохир агаар” гэдэг үгнээс гаралтай. Дэлхий дээр ойролцоогоор 41 төрлийн 3600 зүйлийн шумуул тархсан байдаг. Халдвар авсан шумуул нь хүн ба амьтанд Хумхаа, Япон энцефалит, Денгийн чичрэг, Шар чичрэг, Баруун Нилийн чичрэг зэрэг өвчнүүдийг дамжуулдаг.
Эдгээрээс Хумхаа өвчин нь плазмод (Plasmodium)-ын төрлийн эгэл биетнээр үүсгэгддэг, дахилттай халууралт, цус багадалт, элэг дэлүү томрох шинжээр голчлон илэрдэг хурц халдварт өвчин юм.
Тухайн үед хятадууд Вьетнамын хойд нутагт АНУ-тай тэмцэхэд тусалж байсан боловч цэргүүд хумхаа өвчнөөр амиа алдсаар байв. Хумхаа өвчинтэй тэмцэх уламжлалт арга тийм ч үр дүнтэй биш байсан учир Хо Ши Миний хувийн хүсэлтээр Мао Зедунь шинэ эм гарган авах нууц төсөл боловсруулжээ. Тухайн үед Юю Ту уламжлалт эмчилгээ хариуцсан салбарын даргаар томилогдсон байна.
Ингээд 1960-аад оны сүүлээр Хятадын удирдагч Мао Зедунь эрдэмтэн Юю Tуд хумхаа өвчнийг эмчлэх эм олохыг даалгаж байжээ. Өдгөө энэхүү нээлт сүүлийн 40 гаруй жилийн турш жил бүр зөвхөн Африкт гэхэд л 100 гаруй мянга хүний амь насыг аварч байна.
Юю Ту эрдэм шинжилгээний ажлаа Хятадын ардын анагаах ухаанд хэрэглэдэг ургамлын судалгаанаас эхэлсэн юм. Тэрээр өөрийн хамтрагч нарын хамт эртний Хятадын анагаах ухааны судраас халуурах,дотор муухайрах бөөлжих, толгой өвдөх гэх зэрэг хумхаа өвчтэй төстэй шинж тэмдэгтэй өвчний үед хэрэглэгдэх ургамлуудыг судалсан юм.
Тэд Хятадын уламжлалт ургамлаар хийгдсэн 2000 гаруй эм, эмийн бүтээгдэхүүний тодорхойлолтыг анхааралтай шалган тэдний дундаас 380 ургамлын жорыг сонгон авч лабораторийн хулгануудад туршилт хийжээ.
Туршилтын дүнд артемизинин гэдэг бодис агуулдаг “Artemisia annua” /нэг наст шарилж/ гэдэг ургамал хамгийн үр дүнтэй байв. Artemesia annua гэх ургамлыг Хятадын уламжлалт анагаах ухаанд халуурах үед хэрэглэдэг байжээ. Халуурах нь хумхаа өвчний гол шинж тэмдэг юм. Лабораторийн туршилтын үед энэ ургамал цусан дахь хумхаа шимэгчийн тоог бууруулдаг болохыг тогтоосон байна.
Чухам энэхүү ургамал хумхаа өвчний орчин үеийн эмийн үндэс болжээ. Артемизининийг илрүүлэн, хумхаа өвчнийг эмчлэхэд томоохон хувь нэмэр оруулсан Юю Ту Нобелийн шинжлэх ухааны шагналыг авсан Хятадын анхны эрдэмтэн болсон юм.
Эх сурвалж: InoSmi