Хятадын "Peiching Chenbao" сонины мэдээлж буйгаар Бээжин хот дахь олон нийтийн бие засах газрууд өнгөрсөн үеийн дүр төрхөө өөрчлөн, ариун цэврийн өрөөний “хувьсгал” хийх гэж байгаа аж.
Тодруулбал ирээдүйд нийслэл дэх олон нийтийн бие засах газруудад утасгүй интернэт, АТМ, гар утас цэнэглэгчээс гадна цусны даралт хэмжигч байрлуулна. Мөн шээсний шинжилгээ авах зэргээр технологийн дэвшлүүдийг ашиглах юм байна.
Энэ оны сүүлээр Бээжингийн Фаншань дүүрэгт туршилтын журмаар олон нийтийн “ухаалаг” бие засах газрыг нээх аж.
Харин ирэх жилээс эхлэн Шуньи, Шанпин, Яньзин, Чунли зэрэг дүүргүүдэд бий болно гэж эх сурвалж мэдээллээ.
Энэ ажлыг санаачилсан Beijing Environmental Sanitation Engineering Group Limited компанийн төлөөлөгч “Бид нэн түрүүнд хүмүүсийн ая тухыг хангахыг эрмэлзэж байгаа. Жишээ нь эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд нүүр будалт хийж болох ширээ байрлуулна. Түүнчлэн эхчүүд хүүхдүүдтэйгээ угаалгын өрөө рүү ороход тохиромжтой болгох зорилгоор эх хүүхдийн бие засах өрөөг барьж байгаа” гэлээ.
Ариун цэврийн өрөөний “хувьсгал” зөвхөн нэг хотоор хязгаарлагдахгүй бөгөөд орон нутагт мөн энэ технологийг нэвтрүүлэх зорилготой хэмээн зохион бүтээгчид хэллээ.
Эх сурвалж: People.cn