Израйлийн арми Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгсөн хэмээн ВВС дамжууллаа. Энэ сарын 9, 10-ний өдрүүдэд Палестины тал хоёр пуужин хөөргөсний хариуд Израйлийн нисэх хүчин Хамас бүлэглэлийн байршил руу агаараас цохилт өгсөн нь энэ аж.
Газын эрх баригчдын мэдээлж буйгаар үүний улмаас хоёр хүн амиа алдсан нь бие давхар эмэгтэй ба түүний гурван настай охин байсан гэнэ.
Сүүлийн үед Израйль Палестины бүс нутгийн аюулгүй байдал эрс хурцдаж байна. Өнгөрсөн долоо хоногт Израилийн Иерусалим хот руу палестинчуудыг орохыг хориглосон байна. Үүнийг эсэргүүцсэн палестин иргэд эсэргүүцлээ илэрхийлжээ. Тус мөргөлдөөний улмаас Израйлийн хоёр иргэн амиа алдсан нь нөхцөл байдлыг улам хурцатгав.
Үүнтэй холбогдуулан Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху аль хэдийнээ халагдсан цэргийн албан хаагчдыг дайчлан цаашдаа 1500 байлдагчийг зарлан дуудахаар төлөвлөөд буйгаа мэдэгдлээ.
Эх сурвалж: ВВС