Улсын төсөвт чамгүй мөнгө оруулдаг, гадныхны сонирхлыг ихээр татдаг бизнес бол идлэг шонхор. Катар, Арабын Нэгдсэн Эмират улсууд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас идлэг шонхор барих зөвшөөрөл авдаг ч монголчуудын нүдийг хариулж байгаад зөвшөөрсөн тооноос хэтрүүлэх тохиолдол гардаг.
Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүрэгт Катарын иргэд 31 идлэг шонхор шувууг зөвшөөрөлгүй барьж байсныг илрүүлсэн.
НМХГ-аас тус дүүргийн нутаг дэвсгэр Баруун турууны орчим хяналт шалгалт хийхэд 61 толгой идлэг шонхор байгааг илрүүлжээ. Эдгээрийн 30-ыг нь Катарын Батлан хамгаалахын сайдад бэлэглэлийн журмаар хил гаргах зөвшөөрөл олгосон юм байна. Үлдсэн 31 идлэг шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан нь тогтоогдон, асуудлыг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлжээ. Хэрвээ хууль бусаар барьсан нь тогтоогдвол холбогдох хүмүүст нь хуулийн дагуу арга хэмжээ авч, мөн идлэг шонхруудыг байгальд буцаан тавих ёстой.
Шонхор барих гэж ирсэн Катар иргэдэд БОНХАЖЯ-наас энэ сарын 20 хүртэл 35 идлэг шонхор барих зөвшөөрөл өгчээ. Түүнчлэн Өвөрхангай, Архангай, Увс, Хөвсгөл, Завхан, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Төв, Говьсүмбэр аймгаас зохих гэрээний дагуу татвар хураамжаа төлж барих ёстойг мэдэгджээ. Гэсэн ч Катар иргэд зөвхөн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Байгаль орчны хэлтэстэй гэрээ байгуулж, дөрвөн шонхор барьсан байна. Бусдыг хаанаас барьсан нь тодорхойгүй, ямар ч татвар хураамж төлөөгүй аж.
Катарын иргэдэд орчуулагч хийж байсан нэгэн залуутай холбогдон энэ талаар асуухад "Катар иргэд идлэг шонхор агнах нутгаа сонгосны дараа шонхор барих хураамж гэж шонхор тус бүрт 960 ам.долларын хураамж төлөх ёстой. Таалагдсан шонхороо барьсны дараа аймгаас авч гарах акт гаргуулж, шонхор тус бүрт мөн 3600 ам.доллар төлдөг" гэлээ.
Харин идлэг шонхор барих зөвшөөрсөн хэмжээнээсээ хэтрүүлсэн талаар "Заримдаа тэд 50, 60 шонхор барьдаг. Гэхдээ эдгээрийн дундаас хамгийн том, сайхан гэсэн 30-ыг нь сонгон авч нутаг руугаа авч явдаг. Үлдсэнийг нь тавьж явуулдаг. Монголоос барьсан шонхруудыг Катарт аваачаад зарж мөнгө олно гэсэн ойлголт байхгүй. Катарын сайдын бэлэглэлийн шонхрууд" гэсэн юм.
Мөн "Мэдээж мөнгө олохын тулд хувиараа ирж, шонхор бариад Арабын орнууд руу гарган их хэмжээний мөнгөөр худалдаалдаг хүмүүс хааяа тааралддаг. Гэхдээ тэд Монголоос барьсан шонхроо хэдээр худалддагаа хэзээ ч хэлдэггүй" гэв.
Зөвшөөрсөн шонхрын тооноос хэтрүүлж, улмаар татвар хураамжаа төлөхгүй байх нь улсад тодорхой хэмжээний хохирол учруулж байна.
Уг нь 2013 онд идлэг шонхор гадаадад гаргахыг таван жилээр хориглох шийдвэр гаргасан ч 2014 онд соёлын зориулалтаар 40 шонхор гадаадад гаргажээ. Засгийн газраас соёлын зориулалтаар энэ онд гадаад оронд 100 идлэг шонхор экспортлох шийдвэр гаргасан байна.
Монгол Улс төсөвтөө тодорхой хэмжээний орлого бүрдүүлэхийн тулд анх 1995 оноос эхлэн идлэг шонхорын экспортыг эхлүүлсэн аж. Жилдээ 2-3 тэрбум төгрөгийн орлогыг энэ шувууны экспортоос олдог байна.
Үүнтэй холбогдуулан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас энэ онд Арабын орнуудаас Монгол Улсад зорчсон иргэдийн тоог лавласан юм.