Есдүгээр сарын 24-нд Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба тушаал гарган хүнд нөхцөлд ажилладаг нарийн мэргэжлийн эмч, ажилтнуудын нэмэгдэл цалинг олгохгүй болгосныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн эмч, ажилчид хэвлэлийнхэнд хандлаа.
Тушаалаар Халдварт өвчин судлалын үндэсний төв, төрөлжсөн нарийн мэргэжлийн төвүүд болох Эмгэг судлалын үндэсний төв, дүүргийн эмнэлэг, амаржих газрын эмгэг судлаач эмч, лаборант туслах ажилтан зэрэг найман төрлийн эмч нарын цалингийн нэмэгдлийг хүчингүй болгосон байна.
Тодруулбал, хүүхэд, нярай, сүрьеэ, яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, сувилагч нарын нэмэгдэл цалинг олгохгүй болсон энэ шийдвэрээ хүчингүй болгохыг тэд шаардлаа.
2010 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар дээрх хүнд нөхцөлд ажилладаг эмч, ажилчдын цалин дээр нэмэгдэл болгон 50 хувийг олгохоор заасан хэдий ч хэрэгжихдээ 20 хувь болон буурсан байна.
Эрүүл мэнд, спортын салбарын 2015-2016 оны хэлэлцээрт цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хүрсэн түвшингөөс бууруулахгүй байна гэж салбарын сайд гарын үсэг зурсан хэр нь өнөөдөр ийм тушаал гаргаж байгаа нь зүй бус гэдгийг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар хэллээ.
Мөн төсвийн хэмнэлтийг доороосоо биш дээрээсээ хийх хэрэгтэйг тэрээр сануулсан юм.
Эдгээр эмч, ажилтны дундаж цалин 550 мянган төгрөг орчим бөгөөд энэ нэмэгдлийг хасч байгаа нь төсвийн хэмнэлтийг хүнд нөхцөлд ажилладаг эмч нарын цалинг хассанаар эхэлж байгаад эгдүүцэж байгаа аж.
ЭМГЭГ СУДЛАЛЫН САЛБАРЫГ УСТГАЖ БАЙГААТАЙ АДИЛ
Эмгэг судлалын үндэсний төвийн их эмч М.Цэцэгдэлгэр энэ талаар хэлэхдээ,
-Манай төвд улсын хэмжээнд 30-иад хүн ажиллаж эмгэг судлалын салбарын ачааг нуруундаа үүрдэг. Бид эмгэг судлалын шинжилгээ, дурангийн мэс заслын гэх мэт эдийн болон эсийн онош тогтоох шинжилгээ, хагалгааг байнга хүнд химийн хортой нөхцөлд хийж, эцсийн онош, дүгнэлтийг гаргадаг.
Хүнд хортой нөхцөлд ажилладаг нэмэгдлийг цуцалснаар тухайн салбарт орох эмгэг судлаач эмч, лаборант нарын залгамж халааг давхар үгүй хийж байна. Жишээлбэл, Улаанбаатар хотод 22 эмгэг судлаач эмч ажиллах ёстойгоос өнөөдөр 15 хүн ажиллаж байна. Ажлын ачаалал хүнд, хортой. Гэтэл энэ нэмэгдлийг үгүй хийж байгаа нь энэ салбарыг устгаж байгаатай адил юм. Тиймээс энэ тушаалаа эргэн харахыг хүсч байна гэсэн юм.
Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нар улаанбурхан өвчний дэгдэлтийн үеэр ажилласан илүү цагийн мөнгөө одоог хүртэл авч чадахгүй байгаагаа хэллээ.
Улаан бурхан өвчний дэгдэлтийн үед эмч, сувилагч нар нийт 76700 цаг илүү цагаар ажилласан бөгөөд тухайн илүү цагийн мөнгөө авч чадалгүй дөрвөн сарын нүүрийг үзэж байгаа аж.
ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ДАРАА ДАРААГИЙН АРГА ХЭМЖЭЭГ АВЧ, ТУУШТАЙ ТЭМЦЭНЭ
Тиймээс Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад хандан дараах шаардлагыг хүргүүлжээ. Үүнд:
- Эрүүл мэнд, спортын сайд 2015 оны есдүгээр сарын 24-ний өдөр 384 тоот “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгох,
- “Улаан бурхан өвчний дэгдэлт”-ийн үед ажилласан Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, ажилтнуудын (6-р сарын) илүү цагийн хөлсийг олгоход шаардагдах 125 сая төгрөгийг бүрэн шийдвэрлэж олгох,
- Ажилтнуудынхаа цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлыг цаг хугацаа алдан шийдвэрлэж чадахгүй байгаа Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал Д.Нямхүү-д хариуцлага тооцох зэрэг болно.
Дээрх шаардлагыг аравдугаар сарын 16-ны дотор шийдвэрлэхгүй бол хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу маргаан үүсгэж, жагсаал, цуглаан хийж, шаардлагатай бол ажил хаялт хийнэ гэдгээ мэдэгдлээ.