“25-р суваг” телевиз Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эмчилгээнд нэн шаардлагатай байгаа хоёр тоног төхөөрөмжийг авч өгөх зорилгоор “1000 төгрөг” төслийг эхлүүлжээ.
Эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлагагүй санамсаргүй үйлдлийн золиос болж түлэгдсэн хүүхдүүдийн эмчилгээнд хэрэглэх тоног төхөөрөмжид зориулах хандивын аян өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 19-ныг дуустал үргэлжилнэ.
Мянган төгрөг төслөөр цугларсан мөнгөөр арьс зүсэгч автомат төхөөрөмж, хиймэл арьс болон донор арьсыг хадгалдаг хөргөгчийг дагалдах хэрэгслийн хамт авч өгөх юм байна.
Мөн хандивын мөнгөний тодорхой хувиар эхний ээлжинд хэрэглэх хиймэл арьсны нөөцийг худалдан авах аж.
Солонгос, Хятадад хиймэл арьс 1 см куб нь 100 орчим ам.долларын үнэтэй байдаг бөгөөд манай улсад байдаггүй. Тиймээс хиймэл арьс суулгах хагалгаанд 150-400 сая төгрөгөөр ордог байна.
Арьс зүсэгч автомат төхөөрөмж, дагалдах ир, хиймэл болон донор арьс хадгалах төхөөрөмж, эхний нөөц хиймэл арьсны хамт нийлээд 110 сая төгрөг. Тиймээс та бүхэн бяцхан үрсийн төлөө халаасан дахь МЯНГАН төгрөгөө хандивлаарай.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Хандивын данс:
Хаан банк: 5077353961
Голомт банк: 3305102570
ХХБ: 452587362
Төрийн банк: 106900461020
Харилцах утас: 88116238
Хүлээн авагчийн нэр: А.Намуужин