2015 оны намрын “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд 39846 ширхэг мод тарилаа. Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд 810 байгууллагын 9142 хүн нэгдэн мод тарьжээ.
Үүнээс 15508 нь мод, 11678 нь бут сөөг байсан байна. Мөн энэ өдөр 1578 өрхийн 4547 айл хашаандаа мод тарьж орчноо тохижуулсны зэрэгцээ бичил цэцэрлэгт хүрээлэнд 15138, байгууллагын нэрэмжит талбайд 2122 мод тарьсан байна.
Тарьсан моддын амьдралын ургалт 86 хувьтай байгаа бөгөөд хаврын бүх нийтээр мод тарих өдөр тарьсан мододдоо энэ өдөр цэнэг усалгаа хийжээ.