Лигийн хамгийн онцгой үйлдлүүдийг хийдэг тоглогч бол яахын аргагүй Метта Уорлд Пийс /Рон Артест/ билээ.
Тэгвэл тэрээр саяхан Лос Анжелес Таймс сонинд өгсөн нэгэн ярилцлагандаа одоогийн НБА тун сул болсон талаар өөрийн бодлоо хуваалцжээ. Тэрээр хэлэхдээ: "Би 1999 онд анх лигт орж ирж байснаа санаж байна. Тухайн үед одоогийнхоос илүү хатуу ширүүн тоглолттой байсан. Харин одоо бол энэ лиг хүүхдийн тоглоом шиг л болсон байна. Жинхэнэ эрчүүдийн тоглоом биш болжээ. Эцэг эх нь хүүхдүүдээ өмөөрдөг шиг л тоглогчдоо өмөөрч, дасгалжуулагчдаа эрхэлж, шүүгчидрүү гомдоллож, алдаа нэхэх нь олон болж. Заримдаа би боддог юм. Эцэг эх нь ордонд ирэлгүй гэртээ үлдэж яагаад болохгүй гэж. Ийм л жаалууд энэ лигт олон байна. Энэ л бидэнд байгаа том асуудал" гэсэн байна.
Шакил О'Нил, Чарлес Баркли зэрэг ахмад тоглогчид одоогийн тоглогчдыг яагаад чанга хатуу байдаггүй талаар ярилцаж байсан. Гэхдээ Уорлд Пис магадгүй энэ талаар дэлгэрэнгүй яриаг өрнүүлсэн анхны тоглогч болж байна. 1990-ээд оны хамгаалалт голчилсон, хатуу ширүүн сагсан бөмбөгтэй өнөөгийн лигийг мэдээж зүйрлэхийн аргагүй юм. Гэхдээ энэ нь сагсан бөмбөгийн нэг хөгжил ч байж мэднэ.
Эх сурвалж: SPS - Premier Sports Channel