Магадгүй та EMC корпорацийн тухай сонсоогүй байж болох юм. Тэгвэл АНУ-д байгуулагдсан технологийн аварга энэ корпораци өнөөдөр бидний хэрэглэж байгаа маш олон үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлжээ.
Харин Dell компани 67 тэрбум ам.доллароор EMC корпорацыг өөртөө нэгтгэх гэрээнд гарын үсэг зурсан байна. EMC буюу алдарт Эйнштейний “E=MC2” томьёогоор өөрсдийгөө нэрлэсэн тус корпораци дата төв ажиллуулж, томоохон компаниудад сүлжээ, дата серверийн үйлчилгээ үзүүлдэг аж.
Өнгөрсөн тавдугаар сард Avago компани чип үйлдвэрлэгч Broadcom-ыг 37 тэрбум ам.доллароор авснаас хойш өөр ямар ч технологийн аварга үүнээс их хэмжээний мөнгийг өөр бусад компанийг худалдан авахад зарцуулаагүй.
Dell компани EMC-ийн нэгж хувьцааг 33,15 ам.доллароор үнэлэн, 24,05 ам.долларыг нь бэлэн мөнгөөр төлж өөрийн эзэмшлийнх болгох бөгөөд компанийг үүсгэн байгуулагч Майкл Делл тун удахгүй хоёр бизнесийг зэрэг удирдан явах аж.
Хэдийгээр Dell-ийн хувьд дата төвийн зах зээлд эзлэх байр сууриа гурав дахин өсгөж байгаа ч сөрөг үр дагавар гарч болзошгүй. Жишээ нь Hewlett Packard бизнесээ улам томруулахын оронд принтер болон персонал компьютер, үйлчилгээ болон программ хангамж гэж хоёр хэсэг хуваасан тухай та бид мэднэ.
Харин бүхнийг эерэгээр сэтгэж харах юм бол гэрээ ёсоор Dell компани EMC-ийн бүх хувьцааг 2017 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр гэхэд худалдан авч, албан ёсоор маш том зах зээлийн маш том тоглогч болох аж. Гэхдээ EMC-ийн бүх хувь эзэмшигчид энэ гэрээг хүлээн зөвшөөрөхийг хүлээх хэрэгтэй юм байна.
Эх сурвалж: thenextweb.com