Тайландын нийслэл Бангкок хотноо энэ сарын 9-10-нд жүдо бөхийн өсвөр үеийн ААШТ боллоо.
Манай ирээдүй хойч үе болсон өсвөрийн жүдочид амжилттай оролцон 1 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирлээ.
Тэмцээний эхний өдөр манай хөвгүүдийн ангилалд дөрөв, охидын ангилалд дөрвөн бөх барилдаж гурван хүрэл медаль хүртлээ.
Хөвгүүдийн хамгийн хөнгөн жинд буюу 50 кг-ын жинд "Алтайн хүчтэн" клубийн бөх Бямбасүрэнгийн Сүхбат хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөөд Тайваний бөхийг хожин хагас шигшээд шалгараад Казахстаны бөхөд ялагдсан байна. Улмаар хүрэл медалийн төлөө эзэн орны бөхийг вазари үнэлгээгээр хожин шагналын тавцанд гарсан байна.
Түүнтэй хамт энэ өдөр охидын 40 кг-ын жинд "Сараево-2015" өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт "Женко" клубийн бөх Баасансүрэнгийн Ойдовчимэд, 44 кг-д Архангай аймгийн биеийн тамирын дунд сургуулийн бөх Энх-Амгалангийн Уртнасан нар хүрэл медаль хүртсэн.
Харин тэмцээний хоёр дахь өдөр охидын 57 кг-ын жинд "Женко" клубийн тамирчин Мөнхцэдэвийн Ичинхорлоо алтан медаль хүртлээ. Тэрбээр Лаос, Казахстан, Тайваний тамирчдыг хожин түрүүлжээ.
Мөн энэ өдөр Монголын Жүдо Академийн бөх С.Бат-Орших /Монгол Улсын начин Д.Сумьяабэйсийн хүү/ тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Казахстан, БНСУ-ын бөхчүүдийг дараалан цэвэр ялаад аваргын төлөө Ираны бөхөд торгуулиар хожигджээ.
Түүнчлэн тэмцээний сүүлийн өдөр охидын 63 кг-д "Тэмүүжин" клубийн бөх Ганзоригийн Отгонцэцэг, 70 кг-д Архангай аймгийн биеийн тамирын дунд сургуулийн бөх Амарсайханы Оюунгэрэл нар хүрэл медаль хүртжээ.