Самбо бөхийн өсвөр үе, залуучуудын Дэлхийн АШТ аравдугаар сарын 9-11-нд Латвийн нийслэл Рига хотноо болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 30 орны 350 шахам тамирчид гурван өдрийн турш өрсөлджээ.
Монгол Улсын баг тамирчид долоон медальтайгаар тэмцээнийг өндөрлүүлэв.
Өсвөрийн ангиллын 68 кг-д М.Даваасүрэн мөнгө, 75 кг-д Б.Мягмарцэнд хүрэл медалиар энгэрээ мялаасан. Залуучуудын ангилалд эмэгтэй 48 кг-д Б.Бадмаа мөнгө, 64 кг-д Д.Бямбадэлгэр, 80 кг-д Г.Сарангоо нар хүрэл медаль хүртжээ.
Харин залуучуудын эрэгтэй 52 кг-д Э.Гантогтох мөнгө, 68 кг-д Ц.Эрдэнэбилэг хүрэл медалийн эзэн боллоо.
Мэдээний эх сурвалж: Монголын самбо бөхийн холбоо