Дэлхийн нийгмийн сүлжээний хамгийн том сайт болох Facebook өнгөрсөн жил Их Британид 5000 хүрэхгүй фунт стерлингийн татвар төлжээ. Энэ нь үүний өмнөх жилийн 3169 фунт стерлингээс өссөн үзүүлэлт боловч, энгийн Их Британи ажилчдын төлдөг татвараас бага тоо юм.
Гэвч бүгд хуулийн дагуу учир энэ компаниуд юуг ч зөрчөөгүй
Саяхан Facebook сарын идэвхтэй хэрэглэгчийн тоо 1,3 тэрбум хүрч, жилийн өмнөхөөс 13 хувиар өссөн тухай зарласан. Түүнчлэн өнгөрсөн онд компани Их Британид 105 сая фунт стерлингийн худалдаа хийж, 28,5 сая фунт алдсан гэжээ.
Харин Facebook Их Британи дахь ажилтнууддаа 35,4 сая фунт стерлингийн цалингийн бонус өгсөн байна. Facebook-т ажилладаг Их Британи ажилчдын дундаж цалин 210,614 фунт стерлинг бөгөөд компани 2014 онд нийт 1,9 тэрбум фунтийн ашигтай ажиллажээ.
Гэтэл энэ их хэмжээний орлого, зарлагаас бодоод үзэхэд энгийн хүн ч гэсэн ийм бага татвар төлөхгүй гэдгийг нь ойлгоно.
Гэхдээ энэ татвар нь корпорацын татвар бөгөөд Apple, Amazon, Google, Starbucks гээд өөр бусад компаниуд ч гэсэн Их Британид тун бага татвар төлдөг. Учир нь дээр дурдсан компаниудын төв оффис өөр улсад байрладаг бөгөөд энэ мэтчилэн их хэмжээний татвараас зайлсхийдэг аж.
Жишээ нь Facebook-ийн Европ дахь салбарын төв оффис Ирландад байдаг.
Гэвч бүгд хуулийн дагуу учир энэ компаниуд юуг ч зөрчөөгүй. Их Британийн корпорацын татвар гэдэг нь 1965 онд батлагдсан, тус улсад үйл ажиллагаа явуулдаггүй компаниуд Европын холбооны орнуудад хийсэн худалдааныхаа төлөө төлдөг татвар юм.
Эх сурвалж: BBC