Сүүлийн долоо хоногийн турш Израиль, Палестинчуудын хооронд мөргөлдөөн гарах болж дөрвөн Израиль иргэн, 22 Палестин иргэн өнгөрсөн 12 өдрийн хугацаанд амиа алджээ.
Харин цус урсаж эхэлснээс хойш Израилийн цэргүүд гал нээж буйд эмзэглэсэн 65 настай Палестин хүн цэргүүдийг буугаа буулгаж, хүчирхийллээ зогсоохыг хүссэн байна. Тэрээр цэргүүдэд хандан “Хүсвэл энэ залуусыг баривчил, гэхдээ битгий буудаач” гэжээ.
Палестин иргэд энэхүү хурцадмал байдлыг цаашид үргэлжлүүлэхийг огтхон ч хүсэхгүй байгаа
Түүнчлэн өөдөөс нь буу чичилсээр байхад “Би эндээс огтхон ч хөдлөхгүй. Та нар өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Хүүхдүүдийн өөдөөс буу чиглүүлнэ гэдэг яав ч хүлээн зөвшөөр ч болохгүй зүйл” гэсэн байна.
Рейтерс агентлагийн мэдээлснээр хөгшин замын хажуу руу унаж, гэмтсэн бөгөөд удалгүй түүнийг эмнэлэгт хүргэжээ. Энэ хэрэг өнгөрсөн Бямба гаригт болсон байна.
Гэвч даваа гаригт Палестины нэг иргэн Иерусалим хотод хүмүүс рүү хутга барин дайрсан хэрэг гарч Израилийн таван иргэнийг хутгалжээ. Үүний улмаас Израилийн нэг цэрэг автобусны буудал дээр шархадсан бол халдагч этгээдийг цэргүүд буудан хөнөөж, нэг энгийн иргэн шархадсан байна.
Түүнчлэн халдлагын үеэр хоёр хүүхэд хутгалуулсан бөгөөд 13 настай хүүгийн биеийн байдал тун хүнд байгаа аж.
Үүгээр зогсохгүй нэг Араб эмэгтэй цагдаагийн албан хаагч руу хутга барин дайрсан хэрэг гарсан байхад хоёр Палестин хөвгүүн цагдаа руу дайрч байгаад нэг нь газар дээрээ амиа алдаж, нөгөө нь хүнд шархаджээ. Хөвгүүд дөнгөж 17, 13 настай байсан байна.
Энэ сарын эхээр Иерусалим хотод халдлага гарах болж Палестин иргэд Израилийн цэрэг, цагдаагийн албан хаагчид руу хутгатай дайрах болжээ. Энэ бүхний учир нь Палестин иргэдийн дунд Израилийн эрх баригчид Уест Банкт шашны хориг тогтоох тухай хэлэлцэж байгаа гэсэн явган яриа гарсантай холбоотой юм.
Хоёр талын эрх баригчид бүсийн оршин суугчдынх нь аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна гэж бие биенийгээ буруутгасаар өдийг хүрч байна.
Энэхүү явдлаас өмнө Палестин иргэд түүхэнд хоёр ч удаа Израильчуудын эсрэг зэвсэг барин бослого гаргаж байжээ. Нэг нь 1980-аад оны үед, нөгөө нь 2000-аад оны эхээр.
Зарим ажиглагчдын үзэж буйгаар одоо гурав дахь удаагийн бослого эхэлж байж болох юм гэжээ.
Зэвсэгт бүлгүүд иргэдийн энэ үйлдлийг дэмжиж байгаа бол Палестины удирдагч Махмуд Аббас “Палестин иргэд энэхүү хурцадмал байдлыг цаашид үргэлжлүүлэхийг огтхон ч хүсэхгүй байгаа” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC, Reuters, BusinessInseider