Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс, Нээлттэй нийгэм форумаас зохион байгуулж буй Хүний эрхийн цуврал лекцийн дараагийн зочноор Ц.Цогт уригджээ.
Аравдугаар сарын 23-ны 15.00 цагт Засгийн газрын XI байранд болох энэ лекц “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ба захиргааны хэргийн шүүх” сэдвээр болно.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, МУИС-ын Хууль зүйн сургуулийн багш Цэндийн цогт энэ лекцийг тавина.
Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн ойлголт, түүнийг шүүхийн журмаар хамгаалах зохицуулалтын талаар хөндөх юм байна.
Хүний эрхийн цуврал лекцэнд суухад үнэ төлбөргүй бөгөөд суудлын тоо хязгаартай тул 262751 дугаарын утсаар бүртгүүлэх боломжтой.