“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн эхлэлийн семинар Чингис Зочид буудалд болж байна.
2013 онд Монгол Германы Засгийн газрын хооронд байгуулсан, буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн Банкаар (KfW) дамжуулан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг 2015-2020 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Энэ дагуу өнөөдөр эхлэлийн семинараа зохион байгуулж байна. Энэ төсөл нь Санхүүгийн хамтын ажиллагааны төсөл гэдгээрээ өмнөх төсөл, хөтөлбөрүүдээс онцлогтой. Хамрах хүрээ, санхүүжилтийн хувьд ч тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээнд хамгийн том төсөл гэж хэлж болно.
БОНХАЖЯ-тай хамтран таван жилийн хугацаанд хэрэгжих энэ төсөлд Германы Засгийн газраас 11,5 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлж, Монголын Засгийн Газраас 6.65 төгрөгийн нэмэлт санхүүжилт хийх юм. Төслийн зорилго нь
- Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чадавхийг бэхжүүлэх,
- Биологийн олон янз байдлыг хамгаалах,
- Орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих юм.
Төслийг амжилттай хэрэгжүүлснээр
- Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН-ийн) дэд бүтэц, ажлын байрны нөхцөл сайжруулах,
- ТХГН-ийг бүсчлэн хөгжүүлэх,
- Мэдээлийн сүлжээ бий болгох,
- Сургалт судалгааны нэгдмэл байдлыг хангахад бодитой хөрөнгө оруулалт хийх, ТХГН-ийн менежмент болон тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалах үйл ажиллагаанд томоохон , ахиц дэвшил гарна гэж тооцоолжээ.