Өлзийт хорооллоос Биокомбинат – Шувуун фабрик чиглэлийн 9.06 километр авто замын нээлт боллоо.
Тус замыг 1991 онд барьсан бөгөөд их засвар, шинэчлэлтийн ажил огт хийгээгүй, карьерийн болон хүнд даацын авто машинууд зорчсоны улмаас эвдрэл гэмтэл ихээр гарч байгаа тул шинэ зам бариулах иргэдийн хүсэлтийн дагуу тус замыг концессын гэрээгээр “Ди Ар Жэй” ХХК он дамжин гүйцэтгэлээ.
Гүйцэтгэгч байгууллага өнгөрсөн оны 5 дугаар сард ажлаа эхлүүлж, энэ оны 9 дүгээр сард авто замын барилгын ажлыг бүрэн дуусгаж, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгчээ.
Өлзийт хорооллоос Биокомбинат – Шувуун фабрик чиглэлийн 9.06 километр зам нь хоёр эгнээ зорчих хэсэгтэй, зорчих хэсгийн хоёр талд 2,5 метрийн ногоон зурвас, хоёр талдаа гурван метрийн явган зам, нийт уртад 26 ширхэг ус зайлуулах төмөр бетон хоолой, 8700 урт метр аюулгүйн хашилт хайстай, суурьшлын бүс болон эхлэл төгсгөл хэсэгтээ нийт 5000 урт метр гэрэлтүүлэгтэй болж иж бүрэн шинэчлэгджээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс