Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх алба Тусгай ажиллагааны газартай хамтран Монгол улсад хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис бүлэглэн зохион байгуулалттайгаар худалдан борлуулдаг Г.М.Н.Б.А.С. М,Б,Т гэсэн нэр бүхий есөн этгээдийг баривчиллаа.
Тэднийг СБД-ийн 6-р хороо, Чингэлтэй дүүргийн 5-р хороо , БГД-ийн 8 хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж ЭХТА-ийн 192,2 192,3,4 192,3,5-д заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэдгээрийн дунд 20-22 насны дөрвөн эмэгтэй байсан аж.
Эдгээр хүн сэтгэцэд нөлөөт “МӨС” /амфетамине, метамфетамины агууламж бүхий/ гашиш гэх бодис хэрэглэсэн нь цагдаагийн байгууллагад ашигладаг хүний биед хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг илрүүлдэг тестээр тогтоогдсон тул цагдан хорьж байгаа юм.
Саатуулагдсан этгээдүүдийн дунд урьд нь долоон удаа хулгайн хэргээр ял шийтгүүлсэн болон цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа дахин хэрэг үйлдэж баригдсан хүмүүс байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар дээрх иргэд нь 10-20 хүртлэх жилээр ял шийтгүүлэх юм байна.