Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул Алтай хотхоны 108 дугаар байрны 4 давхарт айлын тагтан дээр бага насны гурван хүүхэд унах гээд байна, хаалгыг онгойлгож өгнө үү гэсэн дуудлагa өчигдөр оройн 20:20 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн албан хаагчид таван давхраас аврах олс ашиглан тагтаар нь орсон байна.
Гэрт нь ороход өглөөнөөс хойш юм идээгүй, ам нь цангасан байдалтай 2-5 насны эрэгтэй гурван хүүхэд байсан гэдгийг албан хаагчид хэлж байна.
Эцэг эхчүүдэд хүүхдээ харгалзах хүнгүй гэрт нь үлдээхгүй байх, гэр орон сууцныхаа галын аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.