Хөлбөмбөгийн футзалын шүүгчийн сургалт Монгол улсад 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Анх 2012 онд “ФИФА” буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос футзалын сургагч багш Монгол улсад хүрэлцэн ирж энэхүү ажлын үндэс суурийг тавьж байсан бөгөөд манай улс шиг жилийн 4 улирал, эрс тэс уур амьсгалтай оронд футзалын хөлбөмбөгийг хөгжүүлэх бүрэн боломжтой.
МХБХ-ны 26 шүүгч хамрагдаж байгаа энэхүү сургалт энэ сарын 12-15-ны өдрүүдэд болох бөгөөд сургалтыг “ФИФА”-ийн футзалын сургагч багш Бадрул Хислам Калам удирдан явуулж байгаа юм.
Сургалтыг амжилттай төгссөн шүүгч нарт цаашлаад Азийн Хөлбөмбөгийн Холбоонд ч ажиллах боломж нээгдэж байгаагаараа онцлогтой.
Эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн Холбоо