Цаг үеийн асуудлаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын удирдлага, УИХ-ын гишүүд говь, хангай, төвийн бүсийн чуулган зохион байгуулж өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнасан талаар мэдээлэл өглөө.
Аравдугаар сарын 10-наас эхлэн хоёр сарын хугацаатай Монгол орон даяар аян өрнүүлэхээр болжээ.
Орон нутагт ажиллахдаа 3000 орчим хүнээс санал хүсэлт ирж нэгтгэхэд
- төрийн албан хаагчид хэтэрхий улс төржиж байгааг болиулах,
- аймаг, сумын Засгийн даргыг нам биш орон нутгийн иргэд өөрсдөө сонгодог байх,
- Засгийн газрын тогтвортой ажиллах хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай,
- Тэтгэвэр нэмэгдүүлэх зэрэг санал хамгийн ихээр ирсэн гэдгийг Л.Эрхэмбаяр дарга онцоллоо.
-Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэдэн хувьтай биелэгдсэн гэж үзэж байна вэ?
-Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хувилж гаргах нь төвөгтэй асуудал. Жишээ нь гэр хорооллыг орон сууцжуулах хийгдэж байгаа. Японд гэхэд нэг хорооллыг чөлөөлөхөд 15 жилийн хугацаа шаардагддаг байх жишээтэй. Гэтэл манай 40 гаруй төслөөс 23 нь эхэлчихсэн. Хөтөлбөр маань “Монгол хүн 2020” гэдэг нэртэй урт хугацааных. Тиймээс 2020 он гэхэд үр дүн нь харагдаж эхэлнэ.
-Ерөнхий сайд асан Алтанхуяг намаасаа зарим нэг гишүүдийн хамт гарахаар болсон гэх мэдээлэл гарч эхэллээ?
-Энэ талаар сонсоогүй.
-Зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурж энэ асуудал намын бүлгийн хуралдаанаар яригдаж эхэллээ?
-Иргэд Засгийн газрыг тогтвортой ажиллахыг шаардаж хүсч байна. Энэ тогтвортой байдлыг хангахын төлөө Ардчилсан нам ажиллана.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир