Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Байнгын хорооны даргыг сонгох байлаа.
Тус байнгын хорооны даргад нэрээ дэвшүүлэн олонхын санал авсан УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нэрээ татаж буйгаа мэдэгдсэн албан бичгийг УИХ-ын даргад ирүүлжээ.
Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг дахин хэлэлцэхээр оруулж ирж байна хэмээн хуралдааныг даргалж буй УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан юм.
Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшигч Д.Ганбатыг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад 85.7 хувь нь дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.