Монголыг чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалт татарч, ДНБ-ий нэг хувьтай тэнцээд байна.Тэгвэл хөрөнгө оруулалтын орчны талаар MIBG (Mongolian investment banking group)-ийн гүйцэтгэх захирал А.Билгүүнтэй ярилцлаа. Тэрбээр Монголын хөрөнгө оруулалтын орчныг таатай гэж дүгнэв.
-Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт татахаар хийж буй алхмуудыг гадныхан хэрхэн дүгнэж байна вэ?
-Монголын хөрөнгө оруулалтын орчинд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эерэг уур амьсгал үүсээд байна. “Rio Tinto”-той Оюутолгойн далд уурхайн санхүүжилт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөг байгуулснаар Монгол Улс “Rio Tinto” гэх маш хүчирхэг холбоотонтой болсон. Энэ үндэстэн дамнасан корпорацийн ард маркетингийн маш том “машин” ажиллаж байдаг. Тэр баг бидний нэр хүндийг ч өндөр өргөнө.
-Хөрөнгө оруулагчид мега төслүүдийг сонирхож байна уу, эсвэл жижиг төслүүд анхаарлыг нь татаж байгаа болов уу?
-Хөрөнгө оруулагчид одоогоор уул уурхайн жижиг төслүүд, тэр дундаа алтны ордуудыг сонирхож байна. Эхний шатны хөрөнгө оруулалт нь 20-50 сая ам.доллартай тэнцэхүйц жижиг төслүүд сонирхлыг нь татаж байна. Учир нь ийм төслүүдэд улс төрийн сонирхол бага байдаг. Мөн орон нутгийн иргэдтай харилцах боломж нээлттэй.
-Тэгвэл Монгол Улс уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулалт татах боломжтой юу. Тухайлбал, дэд бүтцийн салбарт?
-Хөрөнгө оруулагчид 2-3 жилийн хугацаанд оруулсан хөрөнгөө нөхөөд, давхар ашиг хүртэхийг хүсдэг. Гэтэл дэд бүтцийн салбар ийм хэмжээний өгөөж өгч чадахгүй. Дэд бүтэц бол уул уурхайтай адилгүй. Урт хугацаа шаардаж, бага ашиг өгдөг. Ийм төслүүдийг гадаадын даатгалын томоохон сангууд сонирхдог. Учир нь 20-30 жилийн хугацаатай даатгалын хөрөнгийг наад зах нь инфляциас хамгаалах хэрэгтэй. Тиймээс урт хугацаатай, баталгаатай дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулдаг.
Тэгвэл бид яаж энэ салбартаа хөрөнгө оруулалт татах вэ гэх асуулт урган гарна. Юуны түрүүнд, дэд бүтцийн салбараа нээлттэй болгох хэрэгтэй. Үүний тулд төслүүдээ олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний байгууллагуудаар үнэлүүлэх шаардлагатай.
Манай төслүүдийн өрсөлдөх чадвар сул
Засгийн газрын түвшинд төслүүдийн талаар хэлэлцээд, үр дүн өгөхгүй байгааг бид харж байна. Гадаадын олон компани манай дэд бүтцийн салбарыг сонирхоод ирдэг. Гэхдээ гарын үсэг зуралгүй буцдаг. Манай компанид хоёр ч хөрөнгө оруулагч хандаж байсан. Гэвч бага өгөөжтэй Английн нисэх буудлын төсөлд хөрөнгө оруулсан. Учир нь тухайн улсын шийдвэр гаргалт хурдан, санхүүгийн тайлан тооцоо нь ил байна. Манай төслүүдийн өрсөлдөх чадвар сул байна.
-Яг ийм байдал эрчим хүчний салбарт мөн ажиглагддаг. Энэ тухайд?
-Гадаадын хөрөнгө оруулагчид хоёр, гурван салхин цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Тэд өгөөжөө хүртээд явж л байгаа байх. Үүнээс өөр ахиц алга. Монгол Улс нүүрсээ эрчим хүч болгож, урд хөршдөө экспортолж чадвал энэ салбарт боломж байгааг хөрөнгө оруулагчид хэлдэг. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татаж, амжилттай хэрэгжиж буй төсөл бол Тавантолгойн цахилгаан станц. Яг ийм жишгээр явбал боломж бий.
-Тэгвэл Монголын хөрөнгө оруулалтын орчныг бүхэлд нь авч үзвэл эерэг зүйл байна уу?
-Монголчууд алдаа хийдэг, үүнийгээ засаж чаддагийг хөрөнгө оруулагчид ойлгож байна. Энэ бол ололт. Манай хөрөнгө оруулалтын орчин зарчмын хувьд таатай болсон. Монголын Засгийн газар чадах бүхнээ хийсэн. 2012 онд баталсан Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиа цуцаллаа. Үнэт цаасны тухай хуулийг шинэчиллээ. Иргэд өнөө, маргаашийн үр дүнг хүлээж байж магадгүй. Гэхдээ ойрын хугацаанд үр дүн нь дорвитой мэдэгдэхгүй. Гадаад зах зээл ч таагүй байна. Түүхий эдийн ханш уначихлаа. Мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудын дийлэнх нь Австралийн Сидней, Канадын Торонтогийн бирж зэрэг таваарын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан байдаг юм байна. Тэгэхээр түүхий эдийн ханш унахаар австрали, канад доллар дагаад сулардаг. Үүнийг дагаад компаниудын хувьцааны ханш ч буурч байна. Тиймээс хөрөнгө оруулагчид жилийн 20 хувийн өгөөжтэй технологийн компаниудын үнэт цаас руу хошуурч, Нью- Йоркийн хөрөнгийн биржийг зорьж байна.
-Гадаадын хөрөнгө оруулагчид одоо манай бодлого тодорхойлогчдоос ямар шийдвэрийг хүлээж байна вэ?
-Засаглалын тогтвортой байдлыг хүлээж байна. Монголд нэг Засгийн газар 1.8 жилийн настай байна. Энэ бол тогтворгүй байдлын баталгаа. Мэдээж Монголын улстөрчид ч засаглалыг тогтвортой болгохоор хэлэлцэж байгаа. Харин гадаадын хөрөнгө оруулагчид 2016 оноос өмнө тогтвортой болохыг хүлээж байна. Энэ санаачилгыг хэн гаргах, ямар байдлаар зохицуулахыг анаж байна. Зарим эдийн засагч Тавантолгой, татварын орчин чухал гэж ярих байх. Гэхдээ аль аль нь Оюутолгойн гэрээг зурсан 2009 он шиг том бөгөөд эерэг давалгааг дэлхийн хөрөнгийн зах зээлд үүсгэж чадахгүй. Тавантолгойд шалгараад байгаа түншлэл гэхэд төрийн хэвшил давамгайлсан. Тиймээс жижиг хөрөнгө оруулагчдад дохио болж чадахгүй.
-Тэгвэл хөрөнгө оруулалт хэзээ сэргэх бол?
-Монголын эдийн засаг хэзээ хоёр орон тоогоор өснө, тэр үед л мөнгө бидэн рүү цутгах байх. Үүний тулд гадаад зах зээлийн байдал ч сэргэх хэрэгтэй. 2012 оноос эрдсийн бүтээгдэхүүний үнэ буурсан гэвэл супер цикл гурван жил үргэлжилж байна. Тэгвэл 2012 оноос өмнө яагаад эрдсийн ханш өсөв гэх асуулт гарч ирнэ. Хятадын эдийн засгийн хоёр оронтой тоон өсөлт их хэмжээний эрэлтийг бий болгож, үнийг өсгөсөн. Харин одоо дэлхийн хоёр дахь том эдийн засаг энэ өсөлтөөсөө ухарч байна. Тэгвэл дараагийн эрэлтийг хэн гаргах вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Өнөөгийн энэ уналт төгсгөл, эцсийн зогсоол биш
Шинжээчид БРИКС-ийн орнуудад найдлага тавьж байна. Хамгийн гол нь өнөөгийн энэ уналт төгсгөл, эцсийн зогсоол биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эрдсийн үнийн уналт нь эргээд ханш сэргэх үндэс болдог. Эрсдийн үнэ буурахаар уурхайнууд хаагдана. Тухайлбал, газрын тосны ханш буурахад Япон, БНСУ зэрэг үйлдвэрлэгч орнуудын хөрөнгийн зах зээлийн үзүүлэлт сайн гарч байна. Учир нь тэдний түүхий эдийн зардал нь буурлаа. Улмаар тэдгээр улсын үйлдвэрлэл сэргэхээр дахиад түүхий эд хэрэгтэй болно. Ингээд Канад, Австрали, Монгол зэрэг улсаас түүхий эд авна. Эргээд үнэ өснө. Энэ бол дуусашгүй мөчлөг.
-Эцэст нь, Хятадын хөрөнгийн зах зээлийн савалгааг хэрхэн харж байна. Хятадын эрх баригчид үүнийг тогтоож чадах болов уу?
-Энэ савалгаа нь Хятадын Засгийн газрын бүтээсэн луу. Дийлж чадахгүй луугаа тус улсын Засгийн газар өөрсдөө бүтээчихсэн гэж барууны шинжээчид үзэж байна. Хятадын хөрөнгийн зах зээл дэх төрийн оролцоо их байна. Богино хугацаандаа тэд зохицуулна. Гэхдээ энэ савалгаа нь эх газрын хөрөнгийн зах зээл урт хугацаандаа ямар эрсдэлтэй болохыг харуулж байна.
Г.Байгал