Принстоны их сургуулийн профессор Ангус Деатон “Хэрэглээний зарцуулалт ба дэлхийн ядуурлыг хэмжих нарийвчилсан судалгаа”-гаараа 2015 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг хүртлээ.
Онолын үүднээс эдийн засгийн аливаа бодлогыг боловсруулахад хувь хүмүүсийн зарцуулалтыг мэдэх нь чухал ач холбогдолтой байдаг. Харин Ангус Деатон нь өөрийн бүтээлээрээ энэ талаарх ойлголтыг гүнзгийрүүлж чадсан гэж Шведийн шинжлэх ухааны Хааны академиас үнэлжээ.
Ангус Деатоны хувьд өөрийн ажлаараараа ядуурал болон эдийн засгийн харилцан холбоог судлах зорилготой гэдгээ онцолсон байна. Түүнчлэн дэлхий дахинд баян, ядуугийн ялгаа нэмэгдэж байгаад сэтгэл зовниж байгаагаа тэрбээр шагнал гардуулах ёслолын үеэр онцлон дурджээ.
Ангус Деатон "Бид бүгдийн өмнө тулгарч байгаа нэг ноцтой аюул бол хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлтийн удаашрал. Санхүүгийн хямралаас өмнө ч энэ байдал байсаар ирсэн ч хямралын дараа өсөлт улам саарч эхэлсэн. Үр дүнд нь удаашрал бүх зүйлд нөлөөлж, улс төрийн байдал ч доройтож эхэлсэн.
Түүнчлэн хүмүүсийн амьдрал ялангуяа ядуу иргэдийнх өмнөх шигээ байхаа больсон" хэмээн онцолжээ.