Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор нэг хүн өдөрт дунджаар 200 грамм өтгөн, 1.5 литр шингэн ялгадас ялгаруулдаг байна.
Ил задгай жорлонгийн хаягдлаас ялгардаг шивтрийн хий нь хорт хийний төрөлд хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээрт багтдаг. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, гажиг, согогтой хүүхэд төрөх, цаашлаад хүнийг үргүйдүүлэх хор уршигтай.
Жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.
Эдгээр бодис нь 18 сар хүртэл хугацаанд цагаан хорхой, сүрьеэ зэрэг өвчин үүсгэгч нянг агуулдаг. Одоогоор нийслэлд 180 мянган нүхэн жорлон байгаа бөгөөд 80 орчим хувь нь уг стандартын шаардлагыг бүрэн хангаагүй байна.
Гэр хорооллын айл өрхүүдийн дагаж мөрдөх “Нүхэн жорлон, бохир усны цооногт тавигдах стандарт”-ын шаардлага:
- Ариутгаж, цэвэрлэх боломжтой, зэвэрч нурахгүй материалаар хийсэн доторлогоотой байх /мод, чулуу, төмөр, цемент гэх мэт/.
- Жорлонгийн бүхээг дотор ариутгал цэвэрлэгээний зөвшөөрөгдсөн бодис ба хэрэгслэлүүдийг тавьсан байна.
- Гэр, сууцнаас аль болох хол зайд, орон сууц, нийтийн байр, үйлчилгээний газраас 15 метр, ус түгээх цэгийн байрнаас 20 метр, уурхайн болон өрөмдмөл худгаас 150-аас 250 метр, голын эргээс 200-250 метрээс багагүй зайд, ноёлох салхины доод талд барьж ашиглана.
- Жорлонгийн бүхээгийн хаалга гадна, дотор талдаа түгжээтэй байх бөгөөд шөнийн цагт гэрэлтүүлэгтэй, бүхээгний хаалганы дээр ялаа шавьж орохоос хамгаалсан тор бүхий цонхтой байна.
- Нүхэн жорлон, угаадасны нүхний амсрыг тойруулан өргөнөөр 500 мм, зузаанаараа 50 мм-ээс багагүй налуу цементэн зуурмагаар бетондож хаяавч хийнэ.
Нүхэн жорлонгийн ариутгал халдваргүйтгэл
Нүхэн жорлонг дулааны улиралд сард нэг удаа, хүйтний улиралд бол нэг удаа ариутгал халдваргүйжүүлэлт хийх хэрэгтэй. Нүхэн жорлонд үерийн ус орох, ялгадас, угаадсыг халихаас сэргийлж, нүхний амсрыг тойруулан өргөнөөр 500 мм, зузаанаараа 50 мм-ээс багагүй налуу цементэн зуурмагаар бетондож хаяавч хийсэн байна.
НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төв