Магадгүй та компьютероо вируст өртөж, хэрэгтэй файлуудаа хэзээ ч дахин сэргээж чадахгүй гэж эмээсээр л байгаа байх. Гэхдээ компьютерын ихэнх вирусээс сэргийлж болох учир тийм ч том асуудал биш. Харин одоо таны компьютерыг шууд эвдлэх шинэ төрлийн заналхийлэлтэй танилцъя.
Алуурчин USB буюу Оросын аюулгүйн шинжээч “Dark Purple” гэдэг нөхрийн бүтээсэн энэ төхөөрөмж энгийн л нэг Флаш диск мэт харагдана. Гэхдээ мэдээлэл хадгалахын оронд кибер зэвсгийн үүрэг гүйцэтгэх аж.
Энэ флашыг компьютерт залгамагц хэдхэн секундын дотор компьютерын дотоод эд ангийг шатаах юм. Dark Purple өнгөрсөн долоо хоногт өөрийн блогтоо Алуурчин USB-ээр USB оролт бүхий бүх л төхөөрөмжийг эвдэлж болно гэжээ.
Та огт мэдэхгүй флаш дискийг компьютертоо залгахаасаа өмнө нэг удаа ч гэсэн бодож үзэхэд илүүдэхгүй
Яг яаж компьютерыг эвдлээд байгааг нь тайлбарлаагүй ч таамаглаж буйгаар нэг бол компьютерын конденсаторыг хэт халааж байгаа эсвэл - 220 волтийн хүчдэл гүйлгэж байгаа.
Анх энэ оны гуравдугаар сард Dark Purple Алуурчин USВ гэдэг зүйл бүтээсэн тухай олон нийтэд мэдээлж байсан бол сая хоёр дахь загварыг нь хэрхэн ажиллаж буйг харуулсан бичлэг хийжээ.
Түүнчлэн Dark Purple бичлэгт харагдаж байгаа зөөврийн компьютерыг шатаасны дараа эх хавтанг нь солиод дахин ажиллуулж болно гэсэн бөгөөд хатуу диск нь ямар нэг гэмтэлгүй учир аливаа мэдээлэл устаагүй гэсэн юм.
Хэдийгээр одоохондоо зөвхөн концепц боловч та огт мэдэхгүй флаш дискийг компьютертоо залгахаасаа өмнө нэг удаа ч гэсэн бодож үзэхэд илүүдэхгүй л болов уу.
Эх сурвалж: thehackernews.com