Япончууд зарж буй машиныхаа бичиг баримтыг цэг, таслалын алдаагүй бүрдүүлж, бүхий л зүйлийг дүрэм журмын дагуу ягштал хийдэг. Харин монголчууд бид энэ дуудлага худалдаанаас хамгийн хямд үнэтэй, гүйлт нь их явсан, мөргөлдсөн, сэвтэй машиныг хилээр оруулж ирээд гүйлтийг ухраан, засч замаск хийх зэргээр засч янзлаад зардаг нь гэм биш зан болоод удаж байгаа. Олон улсад “Odometer” буюу машины гүйлтийн хэмжүүрийг өөрчлөн зарахыг гэмт хэрэг гэж үздэг.
Гэтэл аналог хэмжүүртэй машин байтугай, дижитал хэмжүүртэй машины гүйлтийг хүртэл өөрчилж болох бөгөөд хялбархан дуурайгаад хийчих зааварчилгаа интернетээр нэг бий. Энэ бүх эрсдлээс өөрийгөө хамгаалж, хамгийн зөв сонголт хийхийн тулд машин авахдаа оношлогооны (auction) бичгийг нь шалгаж, өөрөө тайлж уншдаг байх хэрэгтэй.
Иймд Монголоос Японд болж буй дуудлага худалдаанд шууд оролцдог CARA.MN сайт Хэрэглэгч та бүхэнд Auction бичгийг хэрхэн тайлж уншихыг хүргэж байна. Хүснэгт дээр байгаа үндсэн үнэлгээнүүдийг ойлгоод авбал Та авах гэж байгаа машиныхаа талаар бүрэн мэдээлэл авч чадна гэсэн үг.
Машин ашиглалт |
|
Үнэлгээ |
Тайлбар |
S |
Шинэ машин |
5 |
Бараг шинэ |
4,5 |
Маш сайн машин. Ямар нэг зураас, хонхорхой байхгүй |
4 |
Сайн машин. Бага зэрэг сэв зураастай |
3,5 |
Зураас, сэвтэй машин. Гэхдээ хэвийн |
3 |
Будаг нь халцарсан, том сэвтэй |
RA |
Багахан осолд орсон, стандартын дагуу засварт орсон |
R/A/0 |
Осолд орсон, зарим хэсгийг сольсон эсвэл зассан |
*** |
Осолд орж эвдэрсэн, засварлаагүй. Хөдөлгүүр гэмтсэн |
Салон |
|
Үнэлгээ |
Тайлбар |
А |
Салон шинэ |
В |
Салон цэвэрхэн. Маш ховор |
С |
Салоныг цэвэрлэх шаардлагатай. Гэмтэлгүй |
D |
Салоныг цэвэрлэх шаардлагатай. Бага зэргийн гэмтэлтэй |
E |
Салон муу, гэмтэлтэй. Засах шаардлагатай |
Гадны тал ашиглалт |
|
Үнэлгээ |
Тайлбар |
А1 |
Нүдэнд бараг харагдахгүй жижиг зураас |
А2 |
Бага зэргийн зураас |
А3 |
Том зураас |
U(B)1 |
Нүдэнд бараг харагдахгүй жижиг хонхорхой |
U(B)2 |
Бага зэргийн хонхорхой |
U(B)3 |
Том хонхорхой |
AU(AB)1 |
Жижиг зураастай хонхорхой |
AU(AB)2 |
Дунд зэргийн зураастай хонхорхой |
AU(AB)3 |
Том зураастай хонхорхой |
W1 |
Нүдэнд бараг харагдахгүй бага зэрэг засаж будсан |
W2 |
Бага зэрэг засаж будсан |
W3 |
Их хэмжээний засаж будсан |
P1 |
Халцарсан толбо, жижиг |
P2 |
Халцарсан толбо, дунд |
P3 |
Халцарсан толбо, том |
X |
Солих хэрэгтэй |
XX |
Сольсон |
S |
Зэвтэй |
Энэ бүхэн эцэстээ сэтгэл ханамж
Таны авахыг хүсч байгаа машин шинэ биш учир элдэв сэв, зураас, догол байх магадлалтай. Гэтэл та хаанаа ямар сэвтэй, алийг нь сольсон зэргийг мэдэхгүй бол сэтгэлд сэвтэй шүү дээ. Тодорхой болгохын тулд доорх auction бичиг дээр тайлбарлая.
Машин ашиглалтын үнэлгээ баруун дээд буланд “4” гэж байна. Энэ нь Сайн машин. Бага зэрэг сэв зураастай гэсэн үг. Үүний доор “С” үсэг тавьсан байгаа нь “Салоныг цэвэрлэх шаардлагатай. Гэмтэлгүй” гэсний илэрхийлэл аж. Голын хүснэгтийн хоёр дахь мөрний эхний нүдэнд үйлдвэрлэгдсэн он буюу 24/2 гэж бичжээ. Энэ нь Хесейгийн тооллын 24 оны хоёрдугаар сар гэсэн үг бөгөөд Хесейгийн тоолол 1988 оноос эхэлдэг. Тэгэхээр энэ машин 2012 онд үйлдвэрлэгдсэн гэсэн үг. Энэ он тооллыг Грегорийн тоололд шилжүүлж ойлгохын тулд өөрийн амьдарч байгаа оноос 1988-ыг хасна.
Жишээ нь 2015-1988=27. Одоо Хесейгийн тооллын 27 дугаар он аж. 46,888 гэсэн тооны ард “KM” гэх хэсгийг дугуйлсан байгааг та хараарай. Энэ нь тухайн машины гүйлтийг илэрхийлж байгаа бөгөөд хэрэв ухраасан, хөдөлгүүр гэмтсэн бол *** тэмдэглэгээ хийдэг.
Харин доор байгаа машины дэлгэмэл зураг дээрээс харвал машины купер, зүүн урд тал, хамар, баруун хойд тал, хойд талын куперын дэргэд “А1” буюу үл мэдэг сэвтэй гэх үнэлгээ тавьжээ. Харин дөрвөн хаалга нь “U1” буюу Нүдэнд бараг харагдахгүй жижиг хонхорхойтой гэсэн байна. Түүнчлэн зарим нэг мэдээллийг нэмэлт болгон хүргэхэд энэ машины хөдөлгүүрийн багтаамж 1800, хар өнгөтэй, өнгөний код нь 202, бензинээр ажилладаг, таван хүний суудалтай, 11,920 иений хаягдлын төлбөр төлсөн, Приус маркийн машин гэжээ.
Ерөнхийдөө энэ машин тун сайн үнэлгээтэй, сэв зураас багатай аж. Ингээд өөрт хэрэгтэй мэдээллүүдээ ойлгосны дараа та машиныхаа аль хэсэгт ямар гэдгийг мэдчихэж байна. Улаан зурааснаас дээшхи болон доошхи хэсэгт бичгийн хэв өөрчлөгдсөн байгааг та харж болно. Дээд талынх нь тухайн машиныг дуудлага худалдаанд оруулахаар зарсан хүний бөглөсөн хэсэг бол доод талынх нь хэсгийг хүлээн авсан дуудлага худалдааны газрын ажилтан бөглөжээ.
ЯПОНООС ДУУДЛАГА ХУДАЛДААГААР МАШИН АВЪЯ ГЭВЭЛ
Нэгдүгээрт та тухайн машиныг ямар үнээр худалдаж авахаас бүх зүйл шалтгаална. Жишээ нь доорх тохиолдолд би 450,000 иен буюу 7.4 сая төгрөгөөр дуудлага худалдаанаас машиныг авч байгаа (1).
Харин үүний дараа Японы худалдааны болох 8% (2),
хадгалсан, боомт хүртэл ачсан, бэлтгэх зардал гэх мэтэд 100,000 иен(3),
тээврийн зардал болох 900 ам. доллар(4),
онцгой албан татвар(5),
гаалийн албан татвар буюу (1+3+4)*5%, НӨАТ (1+3+4+5)*10% гэсэн төлбөрийг төлж байж машин миний гар дээрх ирэх үнэ 13 сая төгрөг гарах аж.
/Жич: Энэхүү үнийг PRIUS 30 автомашины үнийг тооцож гаргасан бөгөөд, үнэ дээшээ доошоо хэлбэлзэнэ гэдгийг санана уу/
Дуудлага худалдаанаас хямд сайн машин авахыг хүсвэл CARA.MN сайт руу орно уу.