Юун түрүүн хорт хавдраар нас барж буй хүмүүсийн талаарх тоон мэдээллийг үзүүлье.
Хавдар судлалын үндэсний төвийн 2014 оны статистик мэдээллээр:
Хавдар болон халдварт өвчин судлалын үндэсний төвүүд элэгний гэсэн оноштой хүмүүсийн хөлд дарагдаж, ачааллаа дийлэхгүй байдалтай байна.
Элэг шилжүүлэн хагалгаа хийлгэх шаардлагатай өчнөөн хүн цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хандив гуйж байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа аль улсад хийлгэхээсээ шалтгаалаад 100-350 мянган ам.долларын ханштай байгаа аж.
Гэтэл В вирүсийн эсрэг вакциныг 15 мянган төгрөгөөр хийлгээд элгээ насан туршдаа хамгаалах боломж та бидэнд байхад Сайн дурын дархлаажуулалтын тасаг хүнгүй шахуу байна. Энэ тасаг нь ажлын 08:00-15:00 цаг хүртэл иргэдэд үйлчилдэг аж.
В вирүсээс хамгаалах хамгийн өвөрмөц, найдвартай арга бол В вирүсийн эсрэг вакцин гэж үздэг.
Хэрэв В вирүсээр өвдсөн тохиолдолд нэлээн архаг явцтай. Үрэвсэл цаашлаад элэгний хатуурал, хавдар үүсэхэд нөлөө бүхий халдварын нэг хэмээн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хэвлэл мэдээллийн ажилтан, клиникийн профессор Ч.Уртнасан тайлбарлалаа.
1991 ОНООС ХОЙШ ТӨРСӨН ХҮМҮҮС В ВИРҮСИЙН ДАРХЛААТАЙ
Манай улс 1991 оноос В гепатитын вакциныг үндэсний өргөн дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлжээ.
Товлолт вакциныг дөнгөж төрөхөд нь хийж улмаар сарын зайтай дөрвөн удаагийн вакцинд хамрагдсанаар насан туршийн дархлаатай болдог аж. Тиймээс 1991 оноос хойш төрсөн хүүхдүүд хепатитын В вирүсийн эсрэг дархлаатай болсон байдаг.
Харин 1991 оноос өмнө төрсөн иргэд сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хавдраас сэргийлэх боломжтой юм байна.
15 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЭЛГЭЭ ХАМГААЛААРАЙ
В вирүс илрүүлэх шинжилгээг өгсний дараа вирүсгүй тохиолдолд энэ вакциныг хийлгэх боломжтой.
Ингэхдээ нэг удаагийн тарилгыг 5000 төгрөгөөр хийлгэх бөгөөд нийт гурван удаа хийлгэх юм байна. Эхний тарилга хийлгээд сарын дараа 2 дахийг, гурван сарын дараа 3 дахийг хийлгэснээр Та В вирүсээс үүдэлтэй өвчлөлөөс 10-15 жилийн турш өөрийгөө хамгаалж чадах юм.
В вирүс илрүүлэх шинжилгээний үнэ хамгийн багадаа Халдварт өвчин судлалын үндэсний төвд 25 мянган төгрөг байдаг аж.
Ингэхээр Та нийт 40 мянган төгрөгийг өөртөө зарцуулж аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
Орон нутагт ч энэ вакциныг хийдэг бөгөөд вакцин хадгалах боломжтой сум, аймгийн нэгдсэн эмнэлэгт хандаж болно.
ЭМЧЛЭХ БУС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД АНХААРЪЯ
Монгол хүний нас баралтын тэргүүлэх шалтгааны эхний гуравт элэгний өвчлөл орсон байдаг.
Жил ирэх тусам элэгний өвчнөөр өвдөж, улмаар амиа алдах хүмүүсийн тоо буурахгүй байгаа энэ үед та сайн дурын дархлаажуулалтад хамрагдсанаар энэ аюулаас өөрийгөө аврах боломжтой.
Гэвч сайн дурын дархлаажуулалтад орсон байтугай мэдэх хүн тоотой байдаг аж. Элэгний 8-9 төрлийн вирүс дундаас урьдчилан сэргийлэх боломжтой, эсрэг ганц зэвсэгтэй байгаа нь В вирүс. Гэтэл хамгаалах боломж бүрдээд 10 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа ч гадаад явах эсвэл эрсдэлт бүлэгт хамаарахаас бусад хүн үүнд төдийлөн ач холбогдол өгөхгүй байна.
“Нэгэнт халдвар аваад элэгний архаг үрэвсэлтэй болчихвол эмчилгээ хийлгэх шаардлагатай. Сүүлийн үед В вирүсийн эсрэг үр дүн сайтай эмчилгээний аргууд бий болсон. Гэсэн хэдий ч энэ өртөг өндөртэй. Тиймээс тэр бүр хүмүүс бүрэн эмчилгээнд хамрагдах боломж бага.
Хүмүүс мэдээлэл дутмаг, урьдчилан сэргийлэх зан үйл, төлөв, хандлага төдийлөн бүрдээгүй байх шиг байна. 15 мянган төгрөгөөр гурван удаа тариулаад бүрэн сэргийлэх боломж манай улсад бүрдээд бараг 15 гаруй жил болсон хэдий ч тэр бүр хүмүүс ийшээ хошуурч, хандахгүй байна л даа. Тэгсэн хэр нь өвчилсөн хойноо өчнөөн сая төгрөгийн эмчилгээ хийлгэх болчихдог. Тиймээс В вирүсийн эсрэг вакцинд хамрагдаж, насан туршдаа В вирүсийн холбогдолтой асуудалгүй болох хэрэгтэй.
Вакцины талаар иргэд янз бүрийн ойлголттой. Гэтэл А вирүсийн эсрэг вакцин нэвтрэхээс өмнө хүүхдүүд толгой дараалаад л А гепатитаар өвчилж эмнэлгүүдийн ор дүүрдэг байсан. Тэгэхээр вакцинжуулалт бол өндөр үр дүнтэй” гэдгийг Ч.Уртнасан хэлсэн юм.
Аливаа өвчний тархалтыг багасгахын тулд эмчлэх бус урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг дэлхий нийтэд сурталчилж байна. Бид ч энэ жишгийг дагаж, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах цаг болжээ.