Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Сангийн яамнаас өргөн барьсан төсвийн баримт бичгүүдэд төсвийн алдагдлыг тэглэлгүй оруулж ирснийг УИХ дахь МАН-ын гишүүд, ИЗНН-ын гишүүн С.Дэмбэрэл нар хүчтэй эсэргүүцсэн хэвээр байна.
Харин шинэ сайд Б.Болор харин ч бид өмнөх онуудтай харьцуулбал бага алдагдалтай төсөв (энэ онд 3, ирэх онд 5 хувийн алдагдалтай байна) боловсруулсан хэмээн өөрийгөө өмөөрсөн.
Өчигдөр болсон нэгдсэн хуралдаанаар төсвийн хуулиудыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр Сангийн сайд цаашид Засгийн газар бонд гаргаж, алдагдлыг санхүүжүүлэхгүй гэсэн юм. Одоогоор Монголбанк, МХБ-ээс гаргаж буй Засгийн газрын үнэт цаас болох бондын хүү 14-15 хувийн хүүтэй, өндөр эрэлттэй хэвээр байгаа юм.
Гэтэл УИХ-ын гишүүдэд тараасан төсвийн хуульд алдагдлыг Засгийн газар цаашид ч бонд гарган санхүүжүүлнэ гэжээ. Энэ нь Ч.Хүрэлбаатар гишүүний бухимдлыг хүргэн, “Сангийн сайд та хариуцлагатай бай. Залуу хүн байж битгий худлаа ярь” гэв.
Ерөнхий сайд УИХ-ын нэгдсэн хуралдаанд оролцож байна. Харин сайд нарын дийлэнх байхгүй, гадаад томилолттой яваад олон гишүүн шүүмжлэлтэй хандлаа. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж удирдан явуулж байна. Учир нь УИХ-ын дарга З.Энхболд Азийн улс төрийн намуудын хуралд оролцож байгаа аж.