Сонгодог бүжгийн чиглэлээр суралцаж буй оюутан, сурагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой залуу шилдэг бүжигчдийг АНУ-ын Колорадо Балетын Академийн дөрвөн долоо хоногийн зуны эрчимт сургалтанд бүрэн тэтгэлэгтэй суралцуулдаг.
2012 оноос хойш Хөгжим Бүжгийн Коллежийн сонгодог бүжгийн ангийн сурагчдын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд өдгөө нийт 15 залуу бүжигчдэд зуны сургалтанд хамрагдахад нь тэтгэлэг олгосон байна.
2015 оны ээлжит хөтөлбөрт Хөгжим Бүжгийн Коллежийн сурагч Д.Нацагдорж, Ч.Дүүрэнжаргал, Ц.Хишигжаргал болон бүжгийн багш Б.Энхчимэг нар оролцон, АНУ-ын Денвер хотын Колорадо Балетын Академийн зуны эрчимжүүлсэн 4 дэх шатны сургалтанд амжилттай суралцаад ирлээ.
Сургалтын үр дүнд сурагч Д.Нацагдорж дараагийн буюу Pre-Professional шатанд тэнцcэний зэрэгцээ Колорадо Балетын Академиас бүжигчнээр ажиллах саналыг хүлээн авсан юм. Тус хөтөлбөрийг Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) болон АНУ дахь МУЗ-өөс санхүүжүүлж, Хөгжим Бүжгийн Коллежийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн билээ.
Хөтөлбөрт хамрагдсанаар сурагчид олон улсын чадварлаг мэргэжлийн багш, Колорадо ба бусад мужийн театрын гоцлол бүжигчдийн заах арга барил, сургалтын систем, туршлагаас суралцан, Монголдоо төдийгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг бүжигчин болох мэдлэг, туршлагыг хуримтлуулдаг.
Түүнчлэн хөтөлбөрт олон орны шилдэг залуу уран бүтээлчид сонгогдон суралцдаг тул харилцан бие биенээсээ суралцах, хамтын уран бүтээл туурвих, тухайн орон нутгийн соёл урлагаас судлах өргөн боломжийг олгодог.
Зохион байгуулагчдын зүгээс Америкийн Балетын Хөтөлбөрийг үргэлжлүүлэн, Монголын шилдэг залуу сонгодог бүжигчдэд 2016 оны зуны хөтөлбөрт суралцахад нь бүрэн тэтгэлэг олгох бөгөөд сонгон шалгаруулалтыг 2016 оны 2-р сард зохион байгуулна.
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар холбогдон авна уу.
АНУ-ын Колорадо Балетын Академи:
http://coloradoballet.org/academy/summer
Монголын Урлагийн Зөвлөл:
https://www.facebook.com/advocacy.acm
Утас: 319017, 319015
И-мэйл: culture@artscouncil.mn