Оросын Холбооны Улсын "Когалымавиа" авиа компанийн А-321 зорчигч тээврийн онгоц Египетийн Синайн хойгт унаж осолдсон байна. Шарм эш Шейхээс Санкт-Петербург чиглэлд нисч байсан тус онгоцонд 224 хүн зорчиж байсан бөгөөд бүгд амиа алджээ.
Онгоц Эль-Ариг хотоос урд зүгт уулархаг газар унасан байна. Онгоц 9,4 км-ийн өндөрт нисч байхдаа холбоо тасарчээ.
9268 рейсийн А-321 онгоц орон нутгийн цагаар 6:51 цагт /Улаанбаатарын цагаар
08:51 цагт/ ниссэн бөгөөд хөөрснөөс хойш 23 минутын дараа холбоо тасарсан байна. Онгоцонд 224 хүн байсан ба тэдний 217 нь зорчигч, долоо нь багийн гишүүд байжээ.
Тодруулбал, 214 нь ОХУ-ын, гурав нь Украины иргэд байсан бөгөөд 17 нь хоёроос 17 насны хүүхэд байжээ.
Эх сурвалж: BBC