Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалт хурлаа өнөөдөр нийслэлд тулгамдсан асуудал болоод байгаа Төв цэвэрлэх байгууламж дээр хийлээ.
Тэрбээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, хотын дарга Э.Бат-үүл, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн зэрэг бусад албаныхантай хамт цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Ингэхдээ хотод өдрөөс өдөрт хүч түрэн үнэртэх болсон өмхийн эх үүсвэр болох лагийн талбайд өөрийн биеэр очлоо.
Ерөнхий сайд Төв цэвэрлэх байгууламж шинээр барих, тэр хүртэл лагийн талбайгаас ялгарах өмхий үнэрийг шийдэх асуудалд Засгийн газраас анхаарал тавьж дэмжлэг үзүүлж ажиллахаа энэ үеэр мэдэгдсэн юм.
Гэрэл зургийг О.Сүхбат