-Ерөнхий сайдын захирамжаар хотын удирдлага, холбогдох яамдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, хур их лагийг цэвэрлэхэд 8.1 тэрбум төгрөг зарцуулахаар боллоо-
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалт хурлаа өнөөдөр нийслэлд тулгамдсан асуудал болоод байгаа Төв цэвэрлэх байгууламж дээр хийлээ.
Тэрбээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, хотын дарга Э.Бат-үүл, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн зэрэг бусад албаныхантай цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Ингэхдээ хотод өдрөөс өдөрт хүч түрэн үнэртэх болсон өмхийн эх үүсвэр болох лагийн талбайд өөрийн биеэр очлоо.
1964 онд анх ашиглалтад орсон Төв цэвэрлэх байгууламж өдөртөө 170 мянган метр куб бохир ус хүлээн авах хүчин чадалтай бөгөөд өнөөдөр 160,000-180,000 метр куб ус цэвэрлэн байгальд урсгаж байгаа аж. Үүний сацуу үйлдвэрүүдийн хаягдал ус ачаалах болсноос үүдэн стандартад заасан хэмжээнээс 4-8 дахин бохирдолтой ус хүлээн авч байгаа талаар Цэвэрлэх байгууламжийн инженерүүд ярьж байлаа.
Мөн анх байгуулагдсан цагаасаа эхлэн бохир уснаас шүүсэн лагаа байгальд хатааж байгаа бөгөөд нийт 44 карт буюу 15 га талбай эзэлж байна. Үүнээс гадна байгуулагдсан цагаасаа эхлэн хураасан хур их лаг 400 мянган метр куб эзэлж байгаа нь байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй байгааг онцлов.
Харин Ерөнхий сайд энэ бүх асуудалд дараах хариултыг өглөө. Тэрбээр “Өнөөдрийн “Шийдлийн цаг”-аа бид Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж дээр хийж байна. 60 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж буй энэ үйлдвэрийн асуудал бол зөвхөн хотын ч асуудал бус хүн амын 45 хувь нь оршин сууж буй бүх нийтийн асуудал болоод байна. Тиймээс үүнд анхаарал хандуулж шийдэхгүй бол болохгүй болоод байна. Э.Бат-Үүл дарга энд ирчихсэн байна. Хот дангаараа энэ асуудлыг шийдэхэд хэцүү. Тиймээс Засгийн газрын зүгээс дэмжиж хамтарч ажиллахаар бүрэн бүрэлдэхүүнээ хүрэлцэн ирлээ. Өнөөдөр тулгамдсан асуудлаа ярих биш бодитоор ажиллах цаг” гэсэн юм.
Тэрбээр Хотын захирагч Э.Бат-Үүл болон Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнд Шинэ цэвэрлэх байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлыг хурдавчлан дуусгах шаардлагатайг анхаарууллаа.
Ерөнхий сайд цэвэрлэх байгууламж барих бэлтгэх ажилтай холбогдуулан Ерөнхий сайдын захирамжаар хотын удирдлага, холбогдох яамдын бүрэлдэхүүнтэй томоохон ажлын хэсэг байгуулж ажиллахаа мэдэгдсэн.
Ажлын хэсэг нь шинэ цэвэрлэх байгууламж барих асуудал болоод өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн шийдэх талд дээр анхаарлаа хандуулан ажиллах юм байна.
Эхний ээлжид буюу 2016 оны төсвийг байнгын хороодод хэлэлцэж байгаа энэ үед лаг зайлуулахтай холбоотой 8.1 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгчээ.
“Улаанбаатар хотын бүх хэсэгт үнэрийн асуудал ямар байдалтай байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Яг одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ голомт дээр нь ирээд сууж байна. Энэ бүх ажлыг нуруун дээрээ үүрдэг ажилчдын ажиллах орчин, бид өөрсдийн амьдрах орчныг сайжруулах тал дээр ажиллах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Тиймээс өнөөдрийн “Шийдлийн цаг”-аас гарах хамгийн эхний алхам бол шинэ цэвэрлэх барихаас өмнөх асуудлыг шийдэж, санхүүжилтээ босгох ажил” хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ярианыхаа төгсгөлд хэллээ.
Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнгийн мэдээлснээр Шинэ цэвэрлэх байгууламж барихад 312 сая ам.доллар шаардлагатай бөгөөд өнөөдрийн хувьд техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулахаар ажиллаж байгаа аж.
Харин ирэх оны нэгдүгээр сард зураг төслийн ажил эцэслэн дуусах юм байна.
Зураг, видеог О.Сүхбат