Хүний амьдралын баярт мөч, тэмдэглэлт өдрийн салшгүй нэг хэсэг бол бялуу хэмээх амттай бөгөөд харахад нүд булаам зүйл билээ.
Сүүлийн үед манай бүсгүйчүүд, гэрийн эзэгтэй нар бялууг дэлгүүрийн лангуунаас авахаас илүүтэй өөрсдийн гараар урлахыг илүүд үздэг болжээ. Тиймдээ ч үйлдвэрийнхээс илүү чамин бөгөөд гоёмсог бялууг өөрийн хүссэнээр хийж чадаж байна. Тэр олон бүсгүйчүүдийн нэгийг онцолж Хобби булангийхаа энэ дугаарын зочноор урин бялуу урлалынх нь талаар ярилцлаа.
Түүний урладаг зүйлсийг амттан гэхээсээ илүү нүд хужирламаар урлагийн бүтээл гэж тодорхойлвол нэг их хол зөрөхгүй гэдэгтэй уншигч та ч мөн санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Та өөрийгөө танилцуулаач?
-Юуны өмнө эрхэм уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөнх-Эрдэнийн Наранчимэг гэдэг. Дархан хотод төрж өссөн. Ам бүл дөрвүүлээ. Том хүү маань Тайвань улсад сурч байгаа төгсөх курсын оюутан. Харин охин маань долдугаар ангийн сурагч. Миний хань “Sky Lens” ХХК-ийн захирлын албыг хашдаг. Би нягтлан мэргэжилтэй. Одоо Дархан хотдоо хувиараа бизнес эрхлээд гэр бүлээрээ амьдарч байна даа.
Зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

-Та хэдийнээс бялуу хийж эхэлсэн бэ?
-Манай гэр бүл баяр бүрийг ширээ засаж өргөн тэмдэглэдэг. Энэ нь гэр бүлийн амьсгалыг ч мөн сайхан болгодог гэж би боддог. Энэ үед би дэлгүүрээс худалдаж авалгүй өөрийн гараар бялуу хийдэг юм. Ер нь 2010 оноос л бялуу хийж эхэлсэн. Гэр бүлийн тэмдэглэлт ойн баярын өдөр, найз нарын төрсөн өдөр гээд л онцгой өдөрт зориулж бялуу урлах болсон. Түүний дараагаас бялууг маань харсан хүмүүс захиалгаар хийлгүүлье гэх хүсэлтийг ихээр тавих болсон. Тэгээд 2012 оноос эхлэн захиалга авч эхэлсэн дээ.
-Одоогоор хэдэн бялуу хийгээд байгаагаа тооцож байсан уу?
-Ёстой тоолж байгаагүй юм байна шүү. Ганц бялуу ч гэлтгүй төрөл бүрийн жигнэмэг, аяган бялуу, наполеон, хушган боов гээд олон төрлийн зүйл хийдэг болохоор одоо тоолъё гэвэл тоогоо алдсан (инээв).

-Олон улсын тэмцээнд өөрийн бүтээлээр гуравдугаар байр эзэлсэн гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй яриач?
Өнгөрөгч долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 2-ны өдрүүдэд АНУ-ын Небраска мужийн Омаха хотод ICES (International Cake Exploration Socete) буюу Олон улсын Бялуу Урлаачдын Нийгэмлэгийн 40 дэх удаагийн тэмцээнд оролцсон.
Энэхүү нийгэмлэг нь 1975 онд байгуулагдсан бөгөөд түүнээс хойш жил бүр уулзалт, хурал, үзэсгэлэн худалдаа, шоу хийж ирсэн. Энэ жил 40 жилийн ой болж Омаха Хилтон зочид буудалд өргөн дэлгэр тэмдэглэсэн. Миний хувьд энэхүү нийгэмлэгийн гишүүн бөгөөд энэ жил Монгол улсаа төлөөлөн өөрийн бүтээлээ урлаж оролцоод гуравдугаар байрт ороод ирсэн.
-Бүтээлдээ зүгээр ч нэг цэцэг навч бус монгол ахуйгаа харуулсан чинь их таалагдсан. Энэ санааг өөрөө гаргав уу?
-Мэдээж хэрэг санаагаа өөрөө гаргасан. Би ер нь бүтээл хийхээсээ өмнө төсөөлж боддог. Тухайн төсөөллөө бодит болгоод харахад сайхан байдаг шүү. Тэмцээний бүтээлийн тухайд би Монгол үндэсний хээ, оройн хэсэгт морин хуураа байрлуулсан. Мөн дөрвөн бэрх шагай, монгол гэр бүлийг харуулах зорилгоор хаан хатан, хүү охиныг чихрэн дээр зурж бэлдээд аваад явсан юм. Харамсалтай нь Америк явах замд охины зурагтай нь гэмтчихсэн болохоор тэндээ очоод гурван давхар бялуу хийсэн юм.
Тэмцээнд зориулж урласан түүний бүтээл

Миний зорилго байр эзлэх, ялах байгаагүй. Би Монголын хэв маяг бүхий бялууг урлаж түүгээрээ гадныханд Монголыг танилцуулахыг л хүссэн юм. Би байр эзэлнэ ч гэж бодоогүй зогсож байтал гуравдугаар байраар миний нэрийг дуудахад үнэхээр их баярласан. Тэр дундаа би Монголынхоо төрийн далбааг хараад хамгийн их баярласан.
-Түрүүлсэн эхний гурван бүтээлийг харахад нэгдүгээр байрын Япон оролцогчийн бүтээл бол аргагүй л нүдээ олсон мэт байсан. Харин хоёрдугаар байранд орсон бүтээл ур хийцийн хувьд хялбар бөгөөд энгийн, хоёрдугаар байранд орсон гэхэд үнэнийг хэлэхэд эргэлзмээр, таны бүтээл хамаагүй илүү юм шиг санагдсан. Энэ талаарх таны бодол?
-Эхний байрын бүтээл жижиг чимхлүүр ажил ихтэй гайхалтай бүтээл байсан. Энэ нь Япон улсын 53 настай Масако Томико гэдэг эмэгтэйн бүтээл. Бид хоёр одоо хүртэл холбоотой байдаг. Хоёрдугаар байрт орсон бүтээлийн тухайд шүүгчид хувь хүний өөрийн үзэл, утга санааг чухалчилсан юм болов уу даа гэж бодсон. Миний хувьд анх удаа оролцсон гэхэд гуравдугаар байр маань л том шагнал (инээв).
-Таны бүтээл бүрт их цаг зав, хөлс хүч шаардагддаг байх. Гэхдээ энэ бүгдээс хамгийн их цаг зав зарцуулж, сэтгэл гаргасан бүтээл аль нь вэ?
-Долоо хоногийн өмнө захиалгаа аваад нэг бүтээлд долоо хоногийн хугацаа зарцуулдаг. Бүтээлээ яарч хийхийг хүсдэггүй. Би бүх л бүтээлдээ сэтгэл, цаг зав гаргадаг. Яг тэр нь гээд хэлчих бүтээл байхгүй, бялуу бүрийг л гоё сайхан хийх гэж хичээдэг дээ.
-Та материалаа хэрхэн сонгодог вэ. Мэдээж чанартайг нь эрхэмлэдэг байх?
-Бараа материалуудаа Америкаас захиалж авчруулдаг.Үнэ нь харьцангуй үнэтэй байдаг ч гэлээ чанартай материалаар хийхээр, бүтээлээ санаандаа хүртэл хийж чаддаг юм. Хүнсний будгийн тухайд AmeriColor брэндийн будгийг хэрэглэдэг. Учир нь бүтээгдэхүүн нь илүү чанартай, хүний биед сөрөг биш байдаг юм. Тус байгууллагатай гэрээ хийчихсэн болохоор захиалсан бүтээгдэхүүнийг маань Монгол руу шууд явуулчихдаг нь их амар санагддаг.
-www.sarancake.mn гэсэн сайтыг тань би анх хараад таны нэрийг л Саран гэсэн үг орсон байх гэсэн үгүй байжээ. Харин ээжийнхээ нэрээр нэрлэжээ. Тэгэхээр энэ их бүтээл, хүсэлт тэмүүлэл чинь ээжтэй тань холбоотой байх нь ээ. Ээжийнхээ талаарх сайхан дурсамжаа хуваалцаач?
-Баярлалаа. Хамгийн гоё асуулт байна. Ээж гээд ярихаар нүднээс минь өөрийн эрхгүй нулимс гарчих гээд байдаг юм. Эмээ ээж хоёр маань нарийн боов хийдэг тогооч мэргэжилтэй. Ээж маань Дархан хотын дөрөвдүгээр цэцэрлэгийн тогооч байсан.
Мөн 2000 оноос хойш хотод нарийн боовны цех ажиллуулж байсан юм. Тухайн үед ээжийнхээ энэ ажлыг сонирхдоггүй, тоодог ч үгүй байлаа. Одоо ээж минь дээд тэнгэрээс надад энэ их хүч чадал, сэтгэлийг өгдөг гэж боддог юм. Эмээ, ээж хоёр шигээ хүн байхыг, тэднээс үлгэр дууриал авахыг л хичээж явдаг даа. Ээжийнхээ үргэлжлэл болж Саран гэх тодотголтой бялууг урлаж хэн нэгний баярын ширээг чимж яваадаа маш их баяртай байдаг юм.
-Үе дамжсан ур чадвар, урлах их үйлсийг цаашид тасалдуулахгүй байхыг хүсэж охиноо мөн бялуу урлаач болоосой гэж та хүсдэг үү?
-Харин тийм (инээв). Битүүхэндээ хүсч явдагаа нуухгүй ээ. Охин минь ч их сонирхолтой байдаг. Надад их тусална, тэрийг нь яаж ингэдэг юм, энийг нь яаж ингэдэг юм гээд л шалгааж гарна. Охин маань ээжийнхээ энэ ажлыг таслалгүй үргэлжлүүлбэл сайхан л байна (инээв).
-Хэн нэгний баярт мөчийн салшгүй нэг хэсэг болсон зүйлийг бүтээдэг гэхээр бас их сайхан санагдаж байна. Тэр хүмүүсийн талархлын сайхан үгс танд бас их урам өгдөг байх даа?
-Тийм шүү. Бүх л захиалагчаасаа би урмын сайхан үгс сонсч сэтгэл тэнүүн байдаг юм. Бүтээлээ хийгээд урмын үг авах хамгийн сайхан байдаг. “Сэтгэлдээ нартай яваа нэгнийгээ урмын үгээр тэтгээрэй” гэдэг үг байдаг шүү дээ. Сэтгэлд тод үлдсэн нэг явдал байдаг юм. Зургаан настай Молор гээд бяцхан охин миний хийсэн бүтээл бүрийг их үздэг байсан юм байна л даа. Тэгээд надад зориулж намайг бялуутай минь, мөн тагтаануудын маань хамт зураад жаазанд хийгээд бэлэг болгон өгч байсан нь санаанаас гардаггүй юм.
-Юун тагтаанууд байдаг билээ?
-Өө тэр тагтаанууд гэснээс тэднийг миний бүтээлийн сонирхогчид гэж нэрлэвэл онох байх. Би бялуу, нарийн боовоо хөргөх гээд цонхны тавцан дээр тавьчихдаг юм. Тэд цонхны цаанаас гайхаад, сонжиж хараад олноороо овоороод зогсчихдог нь ёстой хөөрхөн шүү (инээв).
-Бялуугаа урлахад өөрийн сэтгэл санааны байдал бас нөлөөлдөг үү?
-Ямар ч үед гоё чамин бүтээл урлахыг хүсдэг. Сэтгэл санаа тавгүй үед бялуугаа хийгээд суухад харин ч сэтгэл сэргээд л явчихдаг. Бялуугаа хийгээд хамаг анхаарлаа төвлөрүүлээд суухаар орчноосоо тасраад, нэг тийм гоё мэдрэмж төрдөг юм.
-Цаашдын зорилго юу вэ?
- "Sarancake" нэрийн бялуунуудаа тасралтгүй урлаж, ээжийнхээ үргэлжлэл болон явах минь л миний гол зорилго. Мөн бялуу, нарийн боовны "Sarancake" сургалтын төв нээх бодол байна. Удахгүй эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.