Улсын Драмын эрдмийн театр “Ромео, Жульетта” жүжгийг шинээр тавих гэж байгаатай холбогдуулаад бид тус жүжигт өмнө нь тоглож байсан болон одоо оролцож буй уран бүтээлчдийн цуврал ярилцлагыг хүргэж байгаа билээ.
Энэ удаад Монголын хоёр дахь Жульетта, Гавьяат жүжигчин И.Одончимэгтэй ярилцаж дурсамжаас нь хуваалцсан юм.
Тэрбээр 1989 онд Хүүхэд залуучуудын театрт ороод жил гаруй ажилласны дараа 1991 оноос Драмын эрдмийн театрт арван жил ажиллаж олон сайхан дүр бүтээсэн билээ.
Хайрын бамбар болсон “Ромео, Жульетта” жүжигт тоглох боломж түүнд хоёр удаа тохиолдсон ч бүтээгүй гэдэг. Түүнээс долоон жилийн дараа буюу 1996 онд Жульеттад тоглох мөрөөдөл нь биелжээ.
-Танд өмнө нь хоёр ч удаа Жульеттагийн дүрд тоглох боломж гарсан ч бүтээгүй гэсэн?
-Тийм ээ. Ромео, Жульетта хоёр бол маш чухал дүрүүд. Гарцаагүй тухайн цаг үеийн шалгуураар тавигддаг дүрүүд. Яагаад би энийг хэлж байна вэ гэхээр 1989 онд намайг оюутан байхад Д.Маамхүү найруулагч “Энэ охиныг /И.Одончимэг/ байхад л “Ромео, Жульетта”-г тавина” гэж ярьдаг байсан. Тэр үед Соёл урлагийн их сургууль жил өнжиж нэг анги авдаг байсан болохоор хоёрхон ангитай байлаа. Тиймээс цөөхөн оюутантай, бүрэлдэхүүн болохгүй байна гээд жүжгээ больж байсан.
Дараа нь намайг Хүүхэд залуучуудын театрт байхад И.Нямгаваа найруулагч бас л энэ жүжгийг тавих гээд бэлдэж байлаа. Бид өрөлт тавилтаа хийгээд, хөгжмийн зохиолч З.Хангал жүжгийн хөгжмөө бичиж байсан. Гэтэл тэр жүжиг тавигдаагүй. Энэ жүжигт тоглох хувьгүй юм байна гэж бодож байлаа. Ингээд 1996 онд надад энэ боломж ирсэн. Ч.Найдандорж найруулагч намайг байхад л “Ромео, Жульетта”-г тавина гэж бодож байсан гэсэн.
-Хорин жилийн өмнөх Жульеттаг эргэн дурсахгүй юу?
-Хорин жил ямар хурдан өнгөрчихөө вэ? 1996 оны “Ромео, Жульетта”-г олон жил тоглосон учраас надад хурдан өнгөрсөн мэт санагдаж байгаа байх.
Тухайн үед театрын бүх эмэгтэй жүжигчдэд даалгавар өгч, шалгаруулалтад оролцуулаад Г.Урнаа бид хоёрыг сонгож авсан юм. “Ромео, Жульетта”-г үзээд эмэгтэй хүний чин сэтгэл, нандин сайхан чанаруудыг хараасай гэж би бодож байсан.
Жүжгийн дараа маш олон захидал, хүсэлтүүд ирж олон ч уулзалтуудад оролцож байлаа. О.Гэрэлсүх бид хоёрт бараг хоёр чемодан захиа ирээд хуваагаад авч байснаа санадаг юм. Жүжиг тарахад хүмүүс цэцэг өгөөд, сэтгэгдлээ хуваалцана. Үзэгчид үнэхээр сайхан хүлээж авч байсан.
Охид, хөвгүүд надтай хайрынхаа тухай нууцаа ярьж зөвлөгөө хүртэл авна. Эмэгтэй хүний хувьд, уран бүтээлч хүний хувьд ч энэ жүжиг надад үзэл бодлын их өөрчлөлт авчирсан гэж боддог. Гэгээн сайхан мэдрэмжийг авчирсан жүжиг.
-Жүжигчин О.Гэрэлсүхтэй та хамтарч тоглосон. Бие биеэ сайн мэдэрч байж хайртай хосын дүр бүтээхэд дөхөм болдог гэж ярьдаг.
-Их сонин юм болсон. Биднийг хоёр бүрэлдэхүүн болгоод, Гэрэлсүх Урнаатай, би Алтанбаганатай бэлдэж байтал яг тоглолтын өдөр найруулагч Гэрэлсүх бид хоёрыг нийлүүлсэн.
Баганаа бид хоёр бүх юмаа мэдэрчихсэн тоглоход эвтэйхэн болчихоод байтал Гэрэлсүхтэй тогло гэхэд нь их гайхаж сандарч билээ. Нэг тавилттай учраас тоглоход хэцүү зүйл байгаагүй л дээ. Гэхдээ л надад анхны тоглолт маань огт сэтгэлд хүрээгүй. Найдаа найруулагч гоё болсон л гэдэг. Би эхний тоглолтоо санасандаа тоглож чадаагүйдээ их харамсдаг.
-Жүжгээс таны сэтгэлд гүн хоногшсон хэсэг юу вэ?
-Жүжиг дуусахад үзэгчид зогсолтгүй алга ташаад л... Үгээ хэлмээр байдаг, дуусахгүй...
Тагтны хэсэгт үзэгчид суудлаасаа босчихдог байсан. Маш гоё хүлээж авдаг байлаа.
Ромео, Жульетта хоёрын танилцаж байгаа хэсэг их сайхан. Салж байгаа хэсэг нь ч жигтэйхэн гоё. Жүжигчин хүн их сонин. Тайзан дээр тоглож байгаа хэрнээ үзэгчид хэрхэн үзэж байгааг мэдэрч байдаг. Хүмүүс тэр аяараа тухайн үзэгдэлд уусчихсан байдаг сан. Жульеттагийн амиа хорлоё гэж Өрлөг эхээс гуйдаг хэсэг бас гоё. Олон гоё хэсгүүд бий. Жүжигчин хүний шандсыг сорьсон дүр байгаа юм.
Яг энэ шалгуур О.Дөлгөөнд маань ирж байна. “Ромео, Жульетта”-г 10, 20, 30 жилдээ тавихгүй ч байж болно. Харин О.Дөлгөөн, Б.Шинэбаяр хоёрыг энэ жүжигт тоглож чадна гэдгийг Н.Наранбаатар найруулагч олж харсан байна. Тэгэхээр энэ хоёрт итгэсэн байна гэсэн үг. Энэ итгэлийг энэ хоёр залуу биелүүлнэ гэж бодож байна.
-Та их сэтгэл хөдлөлтэй, хүнд дүрүүдэд тоглосон. Энэ бүхнийг тэсч гарахад хэцүү байдаг уу?
-Би Драмын театрт хангалттай хүнд дүрүүдэд тоглосон. “Ялтан” гээд их уйлдаг жүжигт тоглож байлаа. Бригадад сар явна. Өдөрт хоёр гээд бодохоор сард 60 удаа уйлж байсан. 60 удаа чичрээд орж ирэхэд миний зүрх салгалж байсан. Тэр бригадаас би “зүрхгүй болоод” ирсэн. Монголд л тийм юм байдаг байх.
Гэтэл тэр зүрх сэтгэлийг өдөрт хоёр удаа эмзэглүүлэхээр мэдрэлд хүртэл нөлөөлдөг юм билээ. Д.Мэндбаяр эгч маань “Чи их эрт зүрхгүй болно доо” гэдэг байсан.
“Ромео, Жульетта” их уйлдаг жүжиг. Энэ жүжгээр бид төлөвлөгөөгөө биелүүлдэг байсан учир олон удаа тоглосон. Би энэ 10 жилд их ачаалалтай ажилласан даа.
Театраас гарсан ч дараа нь “Сэрүүн хасын нууц” жүжгийн Шүэкод тоглож байсан. Бас л маш хүнд дүр. Соёлын төв өргөөнд өдөр болгон 36 дараалан тоглож дуусаад би Аглууд “дахиж хэзээ ч энэ дүрд тоглохгүй” гэж хэлж билээ. Гэхдээ сайхан дүр уран бүтээлч хүний шуналыг хөдөлгөж байдаг. Энэндээ болоод л тоглосон.
-Тайзан дээр гарах тутамдаа шинээр зовох уу?
-Шинээр зовох ёстой. Хүмүүс нэг жүжигт давтаж тоглоод байна гэж боддог. Тайз гэдэг амьд тоглолт. Шинэ цаг мөчид, шинэ өдөр шинээр нөгөө хүнээ харж байдаг юм. Урд өдрийн будаг, тэр хүний ярианы өнгө хэзээ ч давтагдана гэж байдаггүй. Тийм учраас дандаа шинэ мэдрэмж өгч байдаг.
-Төгсгөлд нь асуухад залуу жүжигчдийн хувьд амар аргаар нэрд гарах хандлага байна уу гэж танд санагддаг уу?
-Ахмад уран бүтээлчдээ хүндлээд зөвлөгөө аваад зөв замаар явж байгаа залуус байна. Гэхдээ зарим залуус их хөнгөхөн аргаар алдар нэрд хүрэхийг хичээдэг болж. "Энийг би дэвсэж гарч ирнэ" гэж ярьж байхыг хүртэл би сонсч байсан.
Бидний үед зовж байж гарч ирдэг байсан. Бидний үед яавал ийм гоё жүжигчин болох уу гэж боддог байсан. Зовж байж олсон нэр алдар хөдөлмөр их үнэтэй байдаг. Зовсон, хүндэлсэн, хайрлаж босч ирсэн юм их удаан настай байдаг. Яагаад гэвэл тэр хэмжээгээр хүн чанагддаг, боловсордог. Тэрүүгээрээ бас бусдын хөдөлмөрийг, авьяасыг, бусдын үнэ цэнийг хүндэтгэж мэдэрдэг болдог.
-Танд баярлалаа.