“Ромео, Жульетта” жүжгийн бэлтгэлийн үеэр сонссон аялгууг яагаад ч юм түрхэн зуур тавьсан гадны киноны хөгжим гэж бодож байлаа. Гэтэл тэр эгшиглэж буй хэмнэлтэй, сүр хүчтэй хөгжим Б.Чинбатынх болохыг удалгүй ойлгосон юм.
Хөгжмийн зохиолч Б.Чинбат жүжгийн хөгжмийг бичихийн сацуу жүжгийн дууны аяыг ч бүтээсэн билээ. Түүнтэй хэсэг хором ярилцаж, гэгээн хайрын ертөнцийг хөгжмийн нотоор хэрхэн илэрхийлснийг нь сонирхон суулаа.
-Жүжгийн хөгжим бол тухайн бүтээлийн салшгүй нэгэн хэсэг. Орчин цагийн “Ромео, Жульетта”-д хамтарч ажиллах хүсэлтээ хүлээн аваад ажлаа юунаас эхэлсэн бэ?
-Найруулагч Н.Наранбаатарыг надад “Ромео, Жульетта” жүжигт хамтарч ажиллах хүсэлт тавихад нь би дуртайяа хүлээж авсан. Учир нь ухаантай, боловсролтой энэ залуутай ямар нэг уран бүтээл дээр ажиллах туйлын чин хүсэл маань биелж байгаад би их баяртай байлаа.
Тэнгэрлэг хайрын үнэнч түүхийг хүн болгон мэднэ. Гэтэл үүнийг монгол хүн яаж мэдрэх ёстой вэ гэж хамгийн түрүүнд буусан. Ингээд хамгийн түрүүнд дуугаа хийе гэж бодсон юм. Бид эхлээд дуу хийх ёстой гэж ярилцаад “Ромео, Жульетта” дуу бүтлээ.
Дууны шүлгийг Р.Эмүжин гайхалтай мундаг яруу найрагч бичсэн. Наранбаатар Эмүжинг манайд дагуулж ирэхэд нь аяа сонсгосон юм. Ингээд Эмүжин удалгүй шүлгээ бичсэн.
“Мянган жил чи намайг хайрлаж чадах уу чи минь
Маргааш хагацах юм шиг надад дурлах уу хонгор минь” гэсэн гайхамшигтай үгтэй.
Бид ярилцаад энэ дууг “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай, “Бид 4” хамтлагийн дуучин Б.Замбалгараваар дуулуулсан юм.
Замбалгаравын дуулахыг сонсоход Сарнайгийн тембртэй их ойрхон байсан. Тэгээд эргэлт буцалтгүй Б.Замбалгаравыг сонгосон.
-Дууны хийлийн аялгууг та онцолж байсан. Яагаад тэр вэ?
-“Ромео, Жульетта” жүжиг олон авьяастай уран бүтээлчдийн сэтгэл шингэсэн халуун дотно уран бүтээл болж байна. Эндээс би Монгол Улсын Филармонийн гоцлол хийлч М.Хуланг онцолмоор байна. Продюсер, хөгжмийн зохиолч нар үргэлж эрэл хайгуул хийж байдаг. Би Оn&Оff-ын 20 жилийн ойн тоглолтонд анх Хулангийн тоглож байгааг харж, өөрийнх нь өнгө, мэдрэмж, хөгжимдөө амьдарч байгааг нь харж “дурлаж” байсан.
Ингээд Хуланд хамтарч ажиллах хүсэлт тавьсан юм. “Ромео, Жульетта” жүжгийн туршид эгшиглэх Хулангийн тоглосон хийлийн аялгуу Жульеттаг илэрхийлэх мэдрэмжүүдийг илүү тодотгож өгнө.
Уншигчдадаа хандаж хэлэхэд энэ хөгжмийг заавал сонсоорой, тэнгэрлэг хайрыг мэдрээсэй, олон сайхан мэдрэмжүүд аваасай, бие биенээ хайрлаасай гэж хүсч байна.
-Жүжгийн хөгжмийн талаар ярилцъя. Анх сонсоход монгол аялгуу биш гадны кино, жүжгийн өнгө аястай юм шиг санагдсан.
-Чи гоё мэдэрсэн байна. Үнэхээр “Ромео, Жульетта”-д ямар хөг, ямар өнгө аяс давамгайлах ёстой вэ? Энэ бол яавч пентатоник биш. Монгол аялгуу байж болохгүй л байхгүй юу. Тэгээд л амьдарч эхэлсэн, бодож эхэлсэн. Би энэ жүжигт тоглож байгаа Ромео, Жульетта, Меркуцио, Тибальт нар жүжгийг хэрхэн амилуулж байна гэдгийг харах туйлын хүсэл байсан болохоор Драмын театрт нүүж ирж, Наранбаатарын өрөөнд сар амьдарч байна.
Их гайхамшигтай. Дандаа шинэ залуус тоглож байна. Тэднийг харж, өөрөө амьдарч, өөрөө Ромео, Жульетта болж, тэр олон талд хувирч чадах ёстой. Яагаад ч юм миний сэтгэл зүрхэнд буусан хөгжмүүд энэ. Энэ маань цомог болж гарна. Энэ бидний хамтын бүтээл, миний хамгийн хайртай бүтээл болж байна.
Үүнийг амьдруулсан олон сайхан хөгжимчид, хөгжмийн баг байна. Сарнай, Замбалгарав, Хулан мөн Филармонийн морин хийлч Од, Баянмонгол чуулгын гитарчин Хосоо, дууны тохиргоо хийж байгаа Гантөр, Ядгаа гээд олон залуустаа баярлаж байна. Бичлэг хийх үеэр бүгд л энэ хайрын гал цогийг мэдэрч, хөгжимдөө хөглөгдөж байсан.
Төд удалгүй энэ жүжгийн хөгжим болон дуу нь цомог болон гарч “Монгол Контент” компанитай хамтарч, GOGO.mn сайтад тавигдан, монгол түмэндээ, дэлхийг тойрон суух монголчууддаа, монгол туургатнууддаа бэлэг барихаар бэлдэж байна.
-Н.Наранбаатар найруулагч жүжгийн хөгжмийг сонсоч танд өөрт төрсөн сэтгэгдлээ хэлж, өөрчлүүлэх тохиолдол гарч байсан байх.
-Тийм ээ, энэ бол бидний хамтын бүтээл. Бид хоёр нэг өрөөнд амьдарч байгаа хос шиг болоод байна. /инээв/ Бие биедээ цай чанаж өгөөд л, жүжгийнхээ талаар яриад л, бие биеийнхээ эрүүл мэндэд санаа тавиад л...
Бүтэн сарын хугацаанд бид үнэхээр нойр хоолгүй ажилласан. Паараа бол уран бүтээлийн гал цогдоо шатаж яваа найруулагч юм байна гэж надад бодогддог. Ийм сэтгэл хөдлөлтэй хоёр хүн нийлэхэд уран бүтээл маань амилж байна.
-Хөгжмийн онцлогийн талаар ярихгүй юу. Олон уран бүтээлч хамтарч ажилласан гэсэн?
-Ромеог морин хийл, Жулияг хийл хөгжмөөр илэрхийлж байна. Тулааны хэсэг, хайр сэтгэлээ илэрхийлж буй хоёр гэр бүлийн хагаралдаанаас болж хагацаж чадахгүй байгаа хайрын хэсэг болгонд онцгой сонсогдох байх.
Хөгжим хөгжмийн дээд оркестр хөгжим юм. Тэр оркестрт олон хөгжимчин олон янзын хөгжим тоглож байгаагаараа гайхамшигтай байдаг. Өнөөдөр компьютер хөгжим хөгжсөн ч миний туйлын чин хүсэл бол бодит хөгмийг эрхэм болгодог хүн.
Гэвч өнөөдөр хаа сайгүй л санхүүгийн хямрал байна. Түүндээ зохицож бүтэн оркестрыг шударгаар хэлэхэд, би ч , Драмын театр ч тоглуулахад бэрх. Оркестрыг амьдаар тоглосон бол гоё болох байсан. Гэхдээ амьдаас дутахааргүй тоглоно гэдэг тухайн хөгжимчний, хөгжмийн зохиолчийн ур чадвар юм. Тэрийг сонсох хэрэгтэй. Миний хувьд компьютер хөгжим, бодит хөгжим үү гэдэг нь ялгагдахгүй байх гэж бодож байна. Энэ хөгжмийн сүнс нь Хулан, Од хоёр.
-Цомог хэзээ гарах вэ?
-Одоогоор хэлж мэдэхгүй байна. Тун ойрын хугацаанд гаргана.
Сонгодог урлагт шимтэн дурлагч эрхэмсэг Монголчууддаа хэлэхэд агуу хайрын түүх “Ромео, Жульетта” жүжгийн нээлт өнөөдөр 17.00 цагт Улсын Драмын Эрдмийн Театрт болно.