Францын цагдаагийнхан Парис хотын хойд хэсгийн Сен-Дени дүүрэгт тусгай ажиллагаа явууллаа. Тусгай ажиллагаа орон нутгийн цагаар өнөө өглөө 04.30 цагт эхэлсэн бөгөөд өнгөрсөн баасан гарагт Парист болсон халдлагыг зохион байгуулагчдыг илрүүлэх зорилготой аж. Тодруулбал Парисын халдлагыг зохион байгуулагч ес дэх этгээд Абдельхамид Абаудыг Францын тусгайгийнхан хайж байгаа юм.
Өнөөдрийн ажиллагаанд тусгай албаныхны 150 гаруй цагдаа оролцож байгаа юм. Тус дүүрэгт буун болон тэсрэх бөмбөгийн дуу сонсогдсон талаар ВВС агентлаг дамжууллаа.
Тусгай ажиллагааны явцад таван хүнийг баривчилсан талаар Парисын Прокурорын газраас мэдээллээ. Тэдгээрийн хэн болохыг нь одоогоор зарлаагүй юм. Мөн эдгээр хүмүүст байр хөлслүүлж байсан гэрийн эзэн, эрэгтэй эмэгтэй хоёрыг баривчилсан бөгөөд тэдгээрийг босогчдод тусалсан хэрэгт буруутгаж байгаа аж.
Түүнчлэн тусгай ажиллагааны явцад гурван хүн амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн нэг нь амиа золиослогч эмэгтэй хүн байсан бөгөөд тэрээр өөрийгөө дэлбэлсэн байна. Үүний улмаас цагдаагийн дөрвөн ажилтан шархаджээ.
Орон нутгийн хэвлэлүүдээр энгийн иргэд амиа алдсан гэж мэдээлснийг Парис хотын цагдаагийн газраас няцаалаа.
Тусгай ажиллагааны үеэр тухайн бүс нутгийн оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг хотын эрх баригчид анхааруулсан. Түүнчлэн тус дүүргийн олон нийтийн газрууд ажиллаагүй байна.
Сануулахад Сен-Дени дүүрэг дэх Стад де Франс цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо хэд хэдэн дэлбэрэлт болсон. Тухайн үед цэнгэлдэх хүрээлэнд Франц, Германы хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн нөхөрсөг тоглолт болж байсан юм.
Эх сурвалж: ВВС