Энэ оны эхний 10 сарын байдлаар Монгол Улс 3.9 тэрбум ам.долларын экспорт хийснээс 3 тэрбум 81.3 сая ам.доллар нь эрдэс бүтээгдэхүүн байна. Өөрөөр хэлбэл нийт экспортын 78.4 хувийг уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлжээ.
Эрдэс бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 700.6 сая ам.доллараар буурсан нь нийт экспортын хэмжээ буурах гол шалтгаан боллоо. Уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээс биет хэмжээгээр экспорт хамгийн их хэмжээгээр буурсан нь нүүрс болж байна. 2014 оны эхний 10 сартай харьцуулахад 22 хувиар нүүрсний экспортын хэмжээ буурчээ.
Өнгөрсөн онд эхний 10 сарын байдлаар 14.8 сая тонн нүүрс экспортлож байсан бол 11.5 сая тонн болж буурсан байна. Үнийн дүнгээр нь тооцвол 683.8 сая ам.доллараас 468.4 сая ам.доллар хүртлээ буурчээ. Харин боловсруулсан болон хагас боловсруулсан алтны экспорт биет хэмжээгээрээ өнгөрсөн оны мөн үеэс 19.5 хувиар өслөө. Алтны экспортын өсөлт хамгийн өндөр хувийг эзэлж байна.
Эхний 10 сарын байдлаар нүүрс, төмрийн хүдэр, цайрын экспорт өмнөх оноос буурсан бол зэсийн баяжмал 10 хувиар, боловсруулаагүй газрын тос 15.9 хувиар, алтны экспорт 19.5 хувиар тус тус өсчээ. Биет хэмжээгээр зэсийн экспорт өссөн хэдий ч үний дүнгээр өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар буурч, 1.8 тэрбум ам.долларын зэсийн баяжмал гадагш гаргасан байна.
Энэ нь дэлхийн зах зээл дэх зэсийн ханшийн уналттай шууд холбоотой. Лондонгийн металлын биржид зэсийн ханш сүүлийн зургаан жилийн доод цэгт хэлбэлзэж байна. Харин алтны ханш сүүлийн таван жилийн доод цэгт хэлбэлзэж байгаа ажээ.