Энэ сарын 15-ны байдлаар гадаад худалдааны тэнцэл 754.4 сая ам.долларын ашигтай гарч, гадаад худалдааны ашиг 3.2 дахин нэмэгдсэн байна. Гэхдээ гадаад худалдааны нийт эргэлт жилийн өмнөхөөс 2.1 тэрбум ам.доллараар буурч, 7.4 тэрбум ам.доллар болсныг анхаарах хэрэгтэй.
Тодруулбал энэ оны эхнээс арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд экспорт 17 хувиар буурч, дөрвөн тэрбум ам.доллар болсон бол импорт 29 хувиар буурч, 3.3 их наяд ам.доллар болсон байна.
Импортын огцом бууралт гадаад худалдаа ашигтай гарах үндсэн нөхцөл болж байгаа аж. Зөвхөн хагас сарын үзүүлэлтийг харвал экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар буурч, 153 сая ам.доллар болсон бол импорт 17 хувиар буурч, 162.3 сая ам.доллар болсон байна.
Ингэснээр энэ сарын 1-15-ны байдлаар гадаад худалдаанаас есөн сая ам.долларын алдагдал хүлээгээд байгаа болохыг Үндэсний Статистикийн Хорооноос урьдчилсан байдлаар танилцуулаад байна.