Энэ оны III улиралд дэлхий нийтэд ухаалаг гар утасны борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 16 хувиар өссөн гэж “Gartner” агентлаг мэдээллээ. Хөгжиж буй орны иргэдэд зориулсан, хямд үнэтэй ухаалаг гар утасны эрэлт өндөр байсан нь борлуулалт өсөхөд нөлөөлсөн байна.
Энэ оны 7-9 дүгээр сар дуустал гурван сарын хугацаанд ухаалаг гар утас үйлдвэрлэгч компаниуд 352.8 сая ширхэг гар утас борлуулсан гэж “Gartner”-ийн тайланд дурджээ. Энэ нь 2014 оны мөн үеэс 47.4 сая ширхгээр өссөн үзүүлэлт аж.
Компаниудын зах зээлд эзлэх хувийг харвал “Samsung Electronics” тэргүүлж байгаа ч өнгөрсөн улиралд нийт гар утасны 23.7 хувийг нийлүүлсэн нь 0.2 нэгж хувиар буурсан үзүүлэлт боллоо. Гэхдээ борлуулалтын тоо хэмжээ нь 15 хувиар өссөн байна.
Харин “iPhone” гар утсыг үйлдвэрлэгч “Apple” компанийн борлуулалт энэ хугацаанд 21 хувиар өсчээ. Зах зээлд эзлэх хувь нь 0.6 нэгж хувиар тэлж, 13.1 хувийг бүрдүүлэх болсон аж. Үүнээс гадна БНХАУ-ын “Huawei Technologies” зах зээлийн 7.7 хувийг бүрдүүлж байна.